Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ХООЛНЫ ЖОР: Өвөрмөц шийдэлтэй махан зууш хэрхэн хийх вэ?

ХООЛНЫ ЖОР: Өвөрмөц шийдэлтэй махан зууш хэрхэн хийх вэ?

Сар шинийн баяр болоход ердөө хуруу дарам цөөхөн хоног үлджээ. Баярынхаа ширээг тавгийн идээ будаа, мах тэргүүтнээс гадна ямар салат, зуушаар чимэглэх вэ хэмээн гэрийн эзэгтэй нар энэ үед багагүй толгойгоо гашилгадаг. Жил бүр л буузнаас гадна нэг төрлийн салат, зууш бэлдэх нь улиг болжээ. Тиймээс бид энэ дугаартаа махан зуушийг хэрхэн өвөрмөц шийдэлтэйгээр засч болох санааг санал болгож байна. Бид ихэвчлэн хиам, өргөст хэмх хоёроо нарийхан хэрчээд таваг дээр эгнүүлэн өрчихдөг шүү дээ. Тэгвэл үүнийгээ шинэчилж, ширээндээ шинэ өнгө аяс нэмье!

БҮТЭН БОЛОН ХАГАС УТЛАГАТ ХИАМ, УТСАН ГАХАЙН МАХ, ЧАНАСАН МАХ, ХОЁР ТӨРЛИЙН БЯСЛАГААР ЭНЭХҮҮ ЗУУШИЙГ БЭЛТГЭНЭ.

ЧАНАМАЛ ХИАМ, ДАРШИЛСАН ӨРГӨСТ ХЭМХ БОЛОН БЯСЛАГААР УГ ЗУУШИЙГ БЭЛТГЭНЭ.