Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ГОО ТАНИЛ: Б.Оюунчимэг

ГОО ТАНИЛ: Б.Оюунчимэг

ГОО ТАНИЛ: Б.Оюунчимэг

Миний хийдэг ганц спорт гүйх

Монголын хамгийн шилдэг загварын блог www.misscouture.fashion -ээр их хотын хээнцэр хүүхнүүд үргэлж зочилж, хамгийн сүүлийн үеийн трэндүүдтэй танилцаж, өөрийн имижээ бүрдүүлдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Уг блогийг Швейцарь улсын Цюрих хотноо амьдардаг Б.Оюунцэцэг бүсгүй жилийн өмнө өөрийн хүсэл сонирхлоороо нээжээ. Стилист мэргэжилтэй стиль, имиж тодорхойлогч, хувийн дэлгүүр хэсэгч, нүүр будалт хийх зэрэг ажлуудыг хийхийн хажуугаар багаасаа хувцас загварын хорхойтон байсан учраас энэ сонирхолдоо хөтлөгдөн блог нээжээ. Үзэж харснаа бусадтай хуваалцаж, ялангуяа монголынхоо бүсгүйчүүдэд брэнд болон трэндийн талаар мэдлэг мэдээлэл өгөх, явсан газраараа аялуулах, эерэг сайхан бүхнийг блогоороо дамжуулан хуваалцах нь түүний зорилго. Ингээд хоёр тивээр зааглагдсан ч өөрийн гоо сайхны ертөнцийг танилцууллаа.

ГОО ТАНИЛ: Б.Оюунчимэг

Гоолиг биеийн нууц идэвхтэй хөдөлгөөн

Багын таргалдаггүй охин байсан учраас жингийн асуудалд санаа зовдоггүй явж байсан одоогоос гурван жилийн өмнө хэвийн жин дээрээ 5 кг нэмжээ. Тэр үеэс эхлэн гүйлтийн спортоор хичээллэж, энэ нь амьдралынх нь нэгэн хэмнэл болжээ.

ГОО ТАНИЛ: Б.Оюунчимэг

“Цэвэр агаарт байгалийн сайхныг мэдрээд өдрийн бүх стрессээ тайлаад, өөртөө цаг гаргаад гүйх ямар сайхан гэж санана. Тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Хүн бүрийг тэр мэдрэмжийг мэдрээсэй гэж хүсдэг. Тэгсэн цагт үргэлж эрүүл чийрэг жингээ тогтмол барихаас гадна өөрийгөө хүчлэхгүйгээр гүйхийг хүсэх болно.”

Гүйхэд биеийн бүх булчин зэрэг ажилладаг, сайн ч жин хасна. Долоо хоногтоо дор хаяж 3-4 удаа гүйвэл үр дүнтэй гэсэн тэрээр ердөө ганц, хоёрхон сарын дотор бүхэл бүтэн 6, 7 кг хаяж, хэвийн жингээсээ ч туранхай болж, гэдэсний хоёр талын зураас булчин гарч ирсэн гэнэ. Урам ороод гүйж биеэ халаасны дараа гар, гэдэсний дасгалууд тууштай хийдэг болжээ. Залуу хүн байж жаахан ширээний ард суухаар хуян хөөрөөр байдаг байсан нь одоо бие хөнгөрсөн зэрэг олон эерэг нөлөөг мэдэрчээ.

ГОО ТАНИЛ: Б.Оюунчимэг

Өдөрт хамгийн багадаа 1,5 л ус уудаг хэвшилтэй

Жингээ барьдаг бас нэг нууц нь ус. Хөдөлгөөнтэй байхын хажуугаар ус сайн уудаг тэрээр хоолоо харин сойдоггүй. Амттай сайхан хоол иднэ гэдэг амьдралаас авах сайхан мэдрэмжийн салшгүй хэсэг хэмээн үздэг учраас биед цуглуулсан калориа хөдөлгөөнөөрөө шатаачихдаг аж. Харин амьдралын буруу хэвшил гэгдэх согтууруулах ундаа, тамхи зэргийг огт хэрэглэдэггүйн дээр хийжүүлсэн ундааг барагтаа л уудаггүй. Энэ нь мэдээж дотроосоо эрүүл байж, гаднаа гэрэлтсэн сайхан харагддагийн нэг нууц байх.

ГОО ТАНИЛ: Б.Оюунчимэг

Өглөөний цай СМҮҮТИ

Өглөө босонгуутаа аяга бүлээн ус ууж, дараа нь цэвэр жимсийг холигчинд холиод Смүүти бэлтгэн ууна. “Killer” хэмээн нэрлэсэн өглөөд гэдэс доторхыг сайн цэвэрлэж гаргадаг өөрийн смүүти жороо зургийн хамт охид, бүсгүйчүүдэд маань санал болгожээ.

ГОО ТАНИЛ: Б.Оюунчимэг

МАНГО+ НИМБЭГ + КОКОСНЫ ШҮҮС ( ЭСВЭЛ ЦЭВЭР УС )

Энэхүү усаа Б.Оюунцэцэг “Залуужуулах жор” хэмээн нэрлэж, өдөр тутамдаа тогтмол уудаг.

ГОО ТАНИЛ: Б.Оюунчимэг

Өдрийн хоолоо халуунаар нь идэхийг эрхэмлэдэг тэрээр энэ үедээ сайн идэж, эрч хүчээ сэлбэдэг. 16 цагийн үед хөнгөн хоол буюу ногоон салат, жимс зэргийг иддэг бол орой хөнгөн салат зууш иднэ.

Идэх дуртай хөнгөн хоол: САМАРНЫ САЛАТ

ГОО ТАНИЛ: Б.Оюунчимэг

Ихэвчлэн бэлэн хэрчсэн лууван, чинжүү гэх мэт ногоон дээр савласан эрдэнэ шиш, авокадо, загас юм уу, гриллдсэн тахианы мах хийнэ. Үүнийгээ Balsamico соусаар амтлаад л бэлэн болно. .

Оюунаа жаахан нойр багатай явах юм уу, ядраад ирэхээр амархан батга гарах гээд байдаг Тиймээс арьсаа эрүүл байлгахын тулд сайн амарч, унтахыг чухалчилдаг.асуудал ихтэй холимог арьстай.

ГОО ТАНИЛ: Б.Оюунчимэг

Арьс хуурайшсан үедээ тал авокадо жимсийг сэрээгээр сайн нухаад нэг жижиг халбага зөгийн балтай холиод нүүрэндээ 15 минут маск тавьдаг. Үүний дараа угаагаад халуун алчуураар бигнүүр тавина. Эл маск нь хуурайшсан арьсанд маш сайн тэжээл болдог байна.АВОКАДО МАСК.

Одоогоор хэрэглэж эхлээд удаагүй байгаа DR.KITZINGER гээд арьсны эмчийн гаргасан нүүр угаах хөөс, тоникийг хэрэглэж байна. Энэ нь маш их таалагдаж буй гэнэ. Өмнө нь SHISEIDO, IBUKI нүүр цэвэрлэх бүтээгдэхүүнүүдийг комоор нь хэрэглэж байсан нь маш сайн тохирчээ. Тиймээс эмзэг, холимог арьстай бүсгүйчүүдэд санал болголоо.

ГОО ТАНИЛ: Б.Оюунчимэг

Нүүрээ угаахдаа эхлээд будгаа нойтон сальфетикаар бүгдийг нь цэвэрлэчихээд дараа нь хөөсөө юм уу, гелин угаагчаа түрхээд дор хаяж нэг, хоёр минут болгож байгаад угаана. 5 минут байвал бүр сайн. Ингэж арьс гүн цэвэрлэгдэнэ. Нүдээ тойруулаад угаагаад нүдний будгаа зориулалтын цэвэрлэгчээр авч, зовхины тос заавал түрхэнэ. Угаасны дараа тоникоор арчих нь заавал хийгдэх ёстой шат. Байж байгаад тосоо түрхэнэ. Нүүрээ арчих алчуураа үргэлж тусдаа, бас цэвэрхэн байлгах нь чухал. Дэрээ байнга цэвэрхэн байлгаж ойрхон солих нь тустай. Ялангуяа, дэрээр дамжиж бактери арьс руу их ордог.АРЬС ЦЭВЭРЛЭХ ТҮҮНИЙ АРГА:

БИ ҮСЭНДЭЭ ИЛҮҮ ИХ АНХААРДАГ

Эвдэрсэн, гэмтсэн урт үстэй байснаас эрүүл богино үстэй байх нь хамгаас чухал хэмээн үсээ үзүүрээс нь эхэлж арчилдаг. Өдөр харж байгаад сардаа дор хаяж нэг удаа үзүүрээс нь тайрчихдаг гэнэ. Үсээ өөрөө будчихна, яарсан үедээ л сэнс хэрэглэнэ. Голдуу өөрөөр нь хатааж, үсний хайч, индүү аль болох бага хэрэглэхийг хүсдэг. Үзүүрт нь байнга тэжээлийн тос түрхэж, шампунь, ангижруулагч, маск гурвыг ихэвчлэн цугтаа хэрэглэдэг. Эсвэл ангижруулагчийн оронд усанд орж байхдаа түрхдэг маск 1-2 минут түрхээд угаахаар үс намираад л ирдэг гэлээ.

Түүний цүнхэн дотор...