Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Ц.Эрдэнэбаатар 33 дахь "Болор цом"-ын эзэн болов

Ц.Эрдэнэбаатар 33 дахь "Болор цом"-ын эзэн болов

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламлал болгон зохиодог 33 дахь удаагийн “Болор цом” наадам өчигдөр Соёлын төв өргөөнд болж, шилдгүүдээ тодрууллаа.

Энэ удаагийн Болор цом наадам 150 орчим шүлэгч,яруу найрагчид уран бүтээлээ ирүүлснээс 33 яруу найрагчийг эхний шатанд шалгаруулж оролцуулснаас 2 дугаар шатанд 15 яруу найрагчийг шүүгчид шалгарууллаа.

Ингээд Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар “Суурин иргэншлийн цаг” шүлгээрээ наадмын эзнээр тодров. Наадмын дэд байрт “Болор цом”-ын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар орсон бол яруу найрагч М.Уянсүх, О.Цэнд-Аюуш, Л.Ганзул нар айргийн тавд шалгарлаа.

Наадмын ерөнхий шүүгчээр Ардын уран зохиолч, Төрийн шагналт, СГЗ Б.Лхагвасүрэн, шүүгчээр СГЗ Ч.Хүрэлбаатар, МЗЭ-ийн шагналт, "Болор цом"-ын эзэн Г.Мөнхцэцэг, Нацагдоржийн нэрэмжит шагналт, "Болор цом"-ын эзэн Б.Галсансүх, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Л.Моломжамц нар ажилласан юм.