Хайрын өдөрт зориулж Амархүү, Ариунзул
Дуучин Б.Амархүү, түүний цайг чанаж, амьдралынх нь хамгийн том бэлгийг барьсан Азийн топ модель гэргий О.Ариунзул нарыг аргагүй бүтээлч хос гэдэг.
Тэд тоглолтондоо бэлтгээд ид завгүй. Бяцхан үр нь хорвоод мэндлээд нэг ой хүрээгүй хэдий ч аав, ээжийнхээ ажлыг энэ мэт дэмжээд үргэлж дэргэд нь явдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, хаа ч явсан аав, ээжийгээ чимэх бяцхан энгэрийн зүүлт болсоор явдаг аж. Аав, ээж хоёулаа ажилтай бол хоёр талын өвөө, эмээ нар нь хардаг хэдий ч өдрийн цагаар бол тэд хүүгээ аль болох өөрсдөө харахыг хичээдэг гэнэ. Аав, ээжийнхээ энгэрийн зүүлт бяцхан Анар хүү анх удаа манай гярхай зурагчны дуранд ийнхүү буулаа.
Тэгвэл гэр бүлийн хоёр энэ онд хувцас загвар, шоубизнес зэрэг салбаруудад тэсрэлт хийхээр зэхэж буй аж. Тэгвэл тэд хайраа олсон мөн хайрын эрэлт гарсан залуустаа зориулан 2-р сарын 12-ны БААСАН гарагт Улаанбаатар хотын хамгийн том босоогоор 3000 хүний "CROCUS EVENT HALL” дотор 21:00 цагаас Амархүү&Ариунзулын COOL LOVE CONCERT үргэлжлүүлэн шөнийн 4 цаг хүртэл LOVEVOLUTION DJ FESTIVAL-ыг зохион байгуулах гэж байна.
COOL LOVE CONCERT-ын хувьд дуучин Б.Амархүүгийн хайр дурлалыг магтан дуулсан "Cover" болон өөрийн дуунуудаас бүрдэх гайхалтай эрч хүчтэй тоглолт байхаар төлөвлөжээ.
LOVEVOLUTION DJ FESTIVAL-д
DJ GANA / TRANCE, PROGRESSIVE HOUSE
DJ CHIN / URBAN HIP HOP, RnB TWERK & TRAP
DJ ERHE / FEST MUSIC & ELECTRO HOUSE
DJ ACHKA / ELECTRO HOUSE
DJ STARKO / RAVE, ELECTRO HOUSE
DJ UUGANA / DARK HOUSE & HYBRID MUSIC
DJ BIBBY / TECHNO HOUSE дэлхийн залуусыг орчин үеийн хөгжмийн хэмнэлд байлдан дагуулдаг томоохон DJ арга хэмжээ зохиох юм. Тоглолт болон DJ Festival-ын такс ердөө л 20.000 төг байх нь ээ.
Дурлалт хосууд, хайраа хайсан ганц бие залуусын уулзах газар CROCUS EVENT HALL 2-р сарын 12-ны БААСАН гараг байх нь ээ.
