БИЧЛЭГ:БНСУ-ын визны журамд өөрчлөлт ороогүй
Бүгд Найрамдах Солонгос Улс руу сүүлийн үед манай улсын иргэд ихээр зорчих болсон. Энэ нь мэдээж Солонгосын виз 90 хоногийн хугацаатай гарч байгаатай шууд холбоотой. Сүүлийн хэдэн өдрүүдэд Солонгосын визийн журамт өөрчлөлт орлоо гэх мэдээлэл багагүй цацагдах болсон. Тэгвэл манай сэтгүүлч Б.Цэрэнлхам энэ талаар тодруулсан байна. Ямартай ч сарын 500 мянган төгрөгөөс дээш цалинтай иргэн нийгмийн даатгалаа сүүлийн зургаан сар тасралтгүй төлсөн бол банкинд ямар нэгэн барьцаа байршуулахгүйгээр виз мэдүүлэх, нийгмийн даатгал төлдөггүй бол банкинд таван сая төгрөг байршуулах зэрэг журам хэвээр мөрдөгдөж байгаа юм байна.
