Мисс О.Ариунзул: Хүүгийн минь хамгийн анхны үг нь “Ээж ээ” байлаа
Дуучин залуутай ханилсан биш урлагийн тайзнаа хамтран дуулж, бүр кино дэлгэцэнд хүртэл дүрээ мөнхлөөд авсан мисс, загвар өмсөгч О.Ариунзул богино хугацаанд олны танил болсон. Төрөөд удаагүй ч загварын тайзнаа гунхаж, хөөрхөн хүүгээ өсгөж яваа тэрбээр саяхан нэгэн баярт мөчийг найз нөхөдтэйгээ хуваалцжээ.
Учир нь дуучин залуу, мисс бүсгүйн аз жаргалыг бататгасан бяцхан хүү нь хэлд орсноор барахгүй хамгийн анхны үг нь “Ээж ээ” гэсэн болохыг О.Ариунзул дэлгэсэн байна. Хайр, эгдүү хүргэсэн тэр бяцхан амьтан ийн анх удаа мисс бүсгүйг “Ээж ээ” хэмээн дуудсан нь чухамхүү хамгийн том баяр болсон нь мэдээж.
Дашрамд дуулгахад, дуучин Б.Амархүү ирэх сарын 12-нд мисс эхнэртэйгээ хамтран “Cool love” нэртэй багахан хэмжээний хамтарсан тоглолтоо хийхээр төлөвлөж яваа юм байна. Топ модель болоход тун ойрхон гэгдэж буй загвар өмсөгч О.Ариунзул ч урлагийн авьяас ихтэй нэгэн бололтой.
