Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ГОО ТАНИЛ:“Sweetkitchen” группын үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн

ГОО ТАНИЛ:“Sweetkitchen” группын үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн

ГОО ТАНИЛ:“Sweetkitchen” группын үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн

Би явах замаа алхаж туулах дуртай

“Гоо танил” булангаар маань оролцож буй сайхан бүсгүйчүүд хэн бүхний тэр бүр мэдээд байдаггүй жорыг өөрийн гоо сайхандаа хэрэглэсээр ирснийг та анзаарсан уу? Уг жорынхоо үр дүнд гоо үзэсгэлэнгээ сайхнаар нь хадгалсаар буй. Өөрөөр хэлбэл, өөрийн гоо сайхандаа авч хэрэгжүүлмээр олон санааг тэдний ертөнцөөс олж мэдэх боломжтой. Тэгвэл энэ удаа бас нэгэн сайхан бүсгүй болох фэйсбүүк дэх “Sweetkitchen” группын үүсгэн байгуулагч Б.Тэмүлүнг зочноор урьж, түүний гоо сайхных нь ертөнцөд нэвтэрлээ. Урлаг судлаач, багш мэргэжилтэй хэдий ч хоолны салбар руу эргэлт буцалтгүйгээр орсон түүний гоо сайхны ертөнц танд олон шинэ зүйлийг хэлж өгнө гэдэгт итгэлтэй байна.

ГОО ТАНИЛ:“Sweetkitchen” группын үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн

МИНИЙ МЭРГЭЖИЛ УРЛАГ СУДЛААЧ БАГШ

Б.Тэмүлүний үндсэн мэргэжил нь ардын бүжиг судлаач багш. Бүжиг судлаач мэргэжлээр суралцаж байхдаа бүжгийн бүхий л төрлөөр хичээллэж, улмаар тухайн бүжгээ судалдаг байжээ. Мөн 10 жилээ төгссөний дараагаас ардын болон латин америк бүжгээр дагнан хичээллэж байжээ. Мэргэжлээрээ буюу ардын бүжгийн багшаар тодорхой хугацаанд ажиллаж, байнгын нормтой явж ирсэн нь түүний гоолиг биеийнх нь нэгэн нууц гэнэ.

ГОО ТАНИЛ:“Sweetkitchen” группын үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн

“Бүжгээр хичээллэх нь үр дүнг богино хугацаанд мэдэрч чаддаг. Бүжгээр хичээллэж эхэлснээр биед маш хурдан өөрчлөлт гарч, 3-6 сар тасралтгүй хичээллэчихэд л нуруу тэгширч, хөлийн булчингууд чангарч, гэдэс татагдаад эхэлдэг.”

ТӨРСНИЙХӨӨ ДАРАА ХЭРХЭН ЖИНГЭЭ ХАЯВ?

ГОО ТАНИЛ:“Sweetkitchen” группын үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн

Байнгын нормтой байсан болохоор илүүдэл жиндээ санаа зовох зүйлгүй явсан Б.Тэмүлүн том хүүгээ төрүүлсний дараа хэвийн жин дээрээ 30 гаруй кг-ийг нэмжээ. Төрсний дараа зарим эмэгтэйчүүд маш их жин нэмдэг бол зарим нь төрөөгүй мэт байдаг. Б.Тэмүлүний хувьд өөрийгөө маш их жин нэмж төрдөг гэдгээ мэдэж, бага хүүгээ төрүүлэхдээ илүү туршлагажиж, байнгын хөдөлгөөнтэй, хооллолтдоо нарийн анхаарснаар нэг их жин нэмэлгүй нярайлжээ.

Тэгвэл том хүүгээ төрүүлсний дараа төрөл арилжсан мэт жин нэмсэн Б.Тэмүлүн хүүхдээ хөхүүлэхийн хажуугаар гэртээ өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж, мөн гадаа хүүгээ салхилуулахдаа шогшоо алхаагаар алхах зэргээр аль болох эрчимтэй, идэвхтэй хөдөлгөөнтэй байж, илүүдэл жиндээ “Баяртай” гэж хэлж чадсан байна. Байнгын эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхгүй болохоор хөлсний нүх сүв бөглөрчихдөг учраас хөдөлгөөнөө эрчимжүүлэн, хөлсөө сайн гаргах нь жин хаяхад маш чухал гэдгийг онцолж байна.

ГОО ТАНИЛ:“Sweetkitchen” группын үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн

ЯПОН ДЭГЛЭМ ЖИЛД НЭГ УДАА Л ХАНГАЛТТАЙ

Б.Тэмүлүн жилд нэг удаа Япон жин хаях дэглэмийг барьдаг гэнэ. Энэхүү дэглэм нь давс, өөх тос зэргийг бүр хориглочихдог учраас хатуу дэглэмдээ багтдаг төдийгүй бамбай, зүрх зэрэг суурь өвчинтэй хүмүүст тохирдоггүй, хатууддаг ажээ. Нүүрс усыг бүр мөсөн хорьдог 13 хоногийн япон дэглэмийг барьдаг тэрээр үүнийхээ дараа 5-7 кг-ыг хаяж чаддаг байна. Жилд нэг удаа л барьчихад хангалттай уг дэглэмийг байнга барьвал бие организмын хэвийн үйл ажиллагаа алдагддагийг энэ үеэр анхаарууллаа. Үнэхээр 13 хоногийн турш өөрийгөө ялан дийлж, огт давс, элсэн чихэр, нүүрс ус агуулсан бүх бүтээгдэхүүнээс татгалзаж чадвал маш сайн үр дүн үзүүлдэг гэдгийг өөрийн туршлагаасаа хуваалцлаа.

ГОО ТАНИЛ:“Sweetkitchen” группын үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн

АРЬС ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОЛЬ

Дотроосоо эрүүл сайхан байвал гаднаа арьсны элдэв асуудал гардаггүй гэдгийг өөр дээрээ мэдэрсээр байгаа Б.Тэмүлүн эрүүл мэнддээ гол анхаарлаа хандуулсаар иржээ. Тэрээр “MISHA” косметикийн 25-аас дээш насныханд зориулсан үрчлээний эсрэг бүтээгдэхүүнүүдийг сонгон хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, уг бүтээгдэхүүнд өөрийнхөө гаднах арьс арчилгаагаа даатгадаг гэнэ. Үнэхээр ч түүнтэй уулзахад арьсны ямар ч асуудал мэдрэгдээгүйн дээр арьс нь гэрэлтсэн тунгалаг харагдаж байсан шүү.

ГОО ТАНИЛ:“Sweetkitchen” группын үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн

ЧАНГА АРЬСНЫ НУУЦ АЛДАРТ МӨС

Яагаад алдарт гэж үү? Мэдээж маш олон эмэгтэйчүүдийн алтан жор болсоор ирсэн мөс арьсыг чангалдгаараа алдартай. Үүнийг ч гэсэн Б.Тэмүлүн олон жилийн өмнөөс хэрэгжүүлсээр ирсэн нь түүний чанга, гэрэлтсэн арьсных нь нууц гэнэ.

ГОО ТАНИЛ:“Sweetkitchen” группын үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн

Хоолойн ангинтай ЗӨГИЙН БАЛ, ЦАГААН ГААТАЙ УСААР тэмцдэг

Халуун усанд зөгийн бал болон цагаан гаа хоёрыг хийгээд цайны оронд тогтмол хэрэглэдэг гэнэ. Б.Тэмүлүн хоолойн махаа авахуулчихсан учир амархан хоолой нь өвдөх гээд байдаг. Хоолойн мах нь биеийн дархлааны гол эрхтэн учраас зөгийн бал, цагаан гаатай усаар дархлаагаа дэмжихийн зэрэгцээ хоолой үрэвсэж өвдөх гээд ирвэл уг усыг ууснаар ямар ч үрэвслийг амархан нам дардаг гэнэ. Ялангуяа, өвлийн улиралд тогтмол халуунаар нь хэрэглэхийг Б.Тэмүлүн зөвлөж байна.

ГОО ТАНИЛ:“Sweetkitchen” группын үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн

Мөн цагаан гаа нь хэвлийн өөхийг аажмаар хайлуулдаг ид шидтэй ургамал. Тиймээс цагаан гааг тогтмол хоол хүнсэндээ хэрэглэх нь илүүдэл жинтэйгээ бага багаар тэмцэж байгаа хэрэг юм.

АРТИШОК ЭЛЭГ ЦЭВЭРЛЭДЭГ

ГОО ТАНИЛ:“Sweetkitchen” группын үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн

Дотроосоо эрүүл байхыг эрхэмлэгч бүсгүй маань артишокийн бэлдмэлийг байнга уудаг гэнэ. Артишок нь хүний таван цул эрхтэнд сайнаас гадна ялангуяа, элэг цэвэрлэх үүрэгтэй. Цөс өтгөн, элэг өвчлөлтэй болоод ирэхээр хүний царай зүс гундаж эхэлдэг. Тиймээс Б.Тэмүлүн артишок байнга ууж, элгээ цэвэрлэж, улмаар бие дотроосоо эрүүлжиж, гаднаа арьс нь гэрэлтэж, өө сэвгүй сайхан харагдаж, мөн хумс, үс зэргээ байнга арчлаад байдаггүй ч эрүүл сайхан харагддагийнх нь нууц ажээ.

“Бид яг одооноос буюу залуу наснаасаа эхэлж цөсөө хайрлаж байх хэрэгтэй. Цөсөө хайрлахгүй буруу хооллож явснаас болж 40 гараад ирэхээр цөс өтгөрч, чулуужиж авахуулахаас өөр сонголт үлддэггүй. Цөс цэвэрлэх гол эрхтэн учраас үүнийг авахуулчихвал элгэнд шууд ачаалал өгч, элэг амархан өвчлөх гол эх үүсвэр болдог. Тиймээс яг одооноос идэж буй хоол хүнсэндээ анхаарч, цөсөө хайрлацгаая.”

ГОО ТАНИЛ:“Sweetkitchen” группын үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн

ИОГ, АЛХАЛТ түүний амьдралын нэгэн хэмнэл

Энэ хоёр бол яг өнөөдрийн Б.Тэмүлүний жингээ барих сонголт. Гадуур машинаар бус, алхаж явах дуртай, энэ нь эрч хүчийг түүнд бэлэглээд зогсохгүй хөдөлгөөнтэй байснаар жингээ барьж чаддаг гэнэ. Хоолыг хийгээд идэхэд биш, амсах төдийд л идсэнээсээ илүү жин нэмдэг байна. Тиймээс байнга хоол хийж, түүнийгээ амсдаг түүний хувьд амархан жин нэмэх гээд байдаг болохоор эрчимтэй хөдөлгөөнтэй амьдрал нь жингээ барихад тусалдаг ажээ. Сүүлийн зургаан сар иог, бясалгалаар хичээллэж, жингээ барихаас илүүтэй оюуны хувьд амар амгаланг илүү мэдрэх болжээ.