Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Багваахай цэцэг хорт хавдрыг эмчилж чадна

Багваахай цэцэг хорт хавдрыг эмчилж чадна

Дулааны улиралд хотын гудамжийг чимэн ургадаг багваахай цэцэг хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй болохыг судлаачид тогтоолоо. Тодруулбал энэ цэцгийн үндсэнд хавдрын эсрэг байгалийн идэвхт бодис агуулагддаг байна.

Виндсорын их сургуулийн эрдэмтэд хоёр жил гаруйн хугацаанд судалгаа хийж, багваахай цэцгийн үндэснээс гарган авсан бэлдмэл хавдрын эсрэг эмчилгээнд тун тустай болохыг нотолжээ. Хамгийн гол нь маш хямд өртөгтэй түүхий эдээр эм бэлдмэл бүтээсэн нь орлого багатай иргэдэд өвчнөө эмчлэх боломжийг олгох юм.

Хавдрын эсрэг ихэнх эм бэлдмэл өртөг өндөртэй байдаг нь өвчтнүүдийн хувьд маш том асуудал байж ирсэн. Гэхдээ тун удахгүй энэ нөхцөл байдал өөрчлөгдөх нь ээ.