Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › "Хацү Башё" хэрхэн өрнөх бол?

"Хацү Башё" хэрхэн өрнөх бол?

Мэргэжлийн сүмогийн "Хацү Башё" тун ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилж байна. 13 дахь өдрийн барилдаанд өвдөг шороодолгүй тэргүүлж явсан Озэки Котошёгикүг "сайн найз" Тойоношима нь давж, Ёкозүна Хакүхо Ёкозүна Какүрюүг давснаар тэргүүлэгч Хакүхо, Котошёгикү нар адилхан 12 даваа 1 унаатай болоод байна. Өнөөдөр Озэки Котошёгикү Сэкивакэ Точиозантай, Ёкозүна Хакүхо Озэки Кисэносатотой тус тус оноолт таарсан. 2 унаатай Тойоношима Ёшиказэтэй, Ёкозүна Харүмафүжи Ёкозүна Какүрюүтэй тус тус оноолт таараад байна. 14 ДЭХ ӨДРИЙН БАРИЛДААН 15:00 ЦАГААС UBS-ЭЭР