Цэргийн ёс зүй, ур чадвар, дүрмийн мэдлэгийг дээшлүүлнэ
Төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагад офицер, ахлагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа албан хаагчдад цэргийн нийтлэг дүрмүүдийн мэдлэг, цэрэгжилт жагсаалч байдлыг хэвшүүлэх, онцгой байдлын албаны ёс зүйн хэм хэмжээ, цэргийн хэргийн ур чадвар, дадлага олгох сургалт явагдаж байна. Мэдлэг олгох анхан шатны “ЦХ-16-1” сургалтыг өчигдөр эхлүүлсэн байна.
Сургалтын нээлтэд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр оролцож, нийт албан хаагчдад хандан, цэргийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагыг баримтлан зохион байгуулалттай, сахилга баттай оролцохыг үүрэг болгон сургалтдаа амжилт гаргахыг хүслээ.
“ЦХ-16-1” сургалтыг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаагаар ОБЕГ-ын Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын төвд зохион байгуулах юм.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын 40 албан хаагч хамрагдаж байна.
