С.Жавхлан,Т.Баясгалан нар хамтарч эхэллээ
Оюутны ширээнээс хөтлөлцөн их урлагт хөл тавьсан МУГЖ С.Жавхлан,Т.Баясгалан нар хамтран дуулалгүй 10 гаруй жил болж буй.Он цаг улирсан ч "Мөнхрөх ч биш дээ хоёулаа","Насны хайр","Хонгорхон үр минь" зэрэг хит дуунууд нь одоо ч сонсогчдын дунд эрэлт ихтэй байгаа.Т.Баясгалан урлагаасаа бараг хөндийрч,хувийн бизнестээ анхаарах болсон бол С.Жавхлан "Хамаг Монгол" төслөөрөө монгол туургатныг сэрээж,басхүү улс төрд ч хөл тавиад үзсэн.Сар шинийн өмнө нь нэгэн таатай мэдээ ирж байгаа нь гавьяатууд дахин хамтарч уран бүтээл хийх болсон тухай юм.Бичин жилийн сар шинийн баярт зориулан тэд хамтдаа уран бүтээл хийж байгаа тухай зураг цахим ертөнцөөр тарж эхэллээ.
