Дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудлууд
Дубайн Олон улсын нисэх буудал Ердөө л хагас зуун жилийн өмнө Дубайн нисэх онгоцны буудал ганц л онгоц хүлээж авах чадалтай байсан бол өнөөдөр цаг тутамд 30 рейс хийж 70 сая зорчигчид үүгээр саатдаг болжээ. Дөрвөн хэсгээс бүрдсэн тус нисэх буудал нь бассейн, спа, үнэгүй шүршүүрийн өрөө гээд хэрэглэгчдийн диваажинг нэгэн дор бүрдүүлж чадсан байна.
Их Британы "Хитроу" Олон улсын нисэх буудал "Хитроу" нисэх буудал нь Европын хамгийн том нисэх онгоцны буудал хэмээгддэг. Дэлгүүрүүд тэр ч бүү хэл дэлхийн бүх шашны төлөөлөгч гэгээнтнүүд энт бий. Сүүлийн хэдэн жил хамгийн их нислэг саатдаг буудал хэмээн нэрлэгдсэн байна.
Францын "Шарль дэ Голль" Олон улсын нисэх онгоцны буудал Энэ нь Францын нийслэлийн нутаг дэвсгэрийн зүүн хойд хэсгийг эзэлдэг. Тус буудалд жил бүр 60 сая зорчигчид зорчин өнгөрдөг байна. "Шарль дэ Голль" нь урлаг соёлынхонд хамгийн ээлтэй гэгддэг бөгөөд рок попын олон хамтлаг дуучдын видео клип, холливудын кинонуудын зураг авалтууд энд л өрнөдөг ажээ. Дурдвал Стивэн Спилбергийн алдарт "Терминал" кино ч тус нисэх буудлаас үүсэлтэй ажээ.
