Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар,

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

Нэг хүсэл зорилготой, нэг мэргэжилтэй нэг гэр бүлийн хүмүүс та бидний дунд олон бий. Харин тэр дунд нэгэн онцлог гэр бүлийг энэ удаагийн хүндтэй зочдоо болгон урьсан юм. Тэд бол нисгэгч гэр бүл. Монголдоо анхны бөгөөд цорын ганц онцгой хувь ерөөлтэй нэгэн ам бүл. Өдгөө 80 хүрч яваа тэд одоо ч гал халуун залуу насныхаа эрч хүчээр дүүрэн байгааг нь ярилцаж суух 3, 4 цагийн хугацаанд мэдэрч, харж, бахдаж байлаа. Анх уулзсан хэрнээ л хэзээний дотно мэдрэмж төрүүлэх хоёр буурайгийнхаа амьдралынх үнэ цэнийг бичих гэж хичээсэн нь энэ. Тухлан саатна уу.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

Монгол Улсын Гавьяат нисгэгч Далайн Баатар. Улаанбаатар хотноо төрж, 1958 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургуулийг дүүргэж, Сонгинод нисэхийн дадлага, тээврийн эскадрилд сурагч, байлдагчаар цэргийн алба хаан, КО-2, ЯК-12, АН-2 онгоцоор дадлага хийн суралцаж, 1960 онд төгсжээ. Ингээд Агаарын харилцааны газрын АН-2-ын эскадрилд II нисгэгчээр томилогдон, түүний хөх тэнгэрт дүүлэн нисэх эрмүүн хийгээд хариуцлагатай ажил алба эхлэв. 1960-1974 онд АН-2, ИЛ-14 онгоцны II нисгэгч, даргаар, 1974-1993 онд АН-24, АН-26, АН-30 онгоцнуудын II нисгэгч, даргаар нь тус тус ажиллажээ. Ийн тэрээр нисэхийн салбарт 32 жил зүтгэхдээ 16.600 гаруй цагийн нислэг хийж, нийт 6 сая шахам километр замыг агаарт туулсан гэдэг.Өрхийн тэргүүн:

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

Түүний Гавьяат болох түүхэн үйл явдал нь 1983.06.25-нд тохиов. Баян-Өлгий ороод, Ховдоос Улаанбаатарын чиглэлд нисч, буух гээд доошилж байх үед нь онгоцных нь нэг хөдөлгүүр унтарчээ. 250 метрийн өндөрт байлаа. Ингээд нэг хөдөлгүүртэй буух зөвшөөрлөө аваад явж байтал хоёр дахь хөдөлгүүр нь унтарч, нүд ирмэхийн зуур байдал бишдэв. Тэгээд 22-ын товчоо руу эргэх гэтэл хоёр хөдөлгүүргүй учир чулуу шиг унаж байгаа үед эргэнэ гэдэг боломжгүй болжээ. Ингээд үерийн далан, төмөр зам хоёрын дунд Улаанбаатар хотыг хамгаалж байсан Оросын цэргийн ангийн ногооны талбай харагдав. Наана нь гүнзгий устай жалга. Хурдаа алдахгүйн тулд тийшээ л онгоцоо зүглүүлэв. Ингэж л нисгэгчийн багийнхнаас гадна 50 хүн гэмтэл бэртэлгүйгээр эсэн мэнд үлдсэн түүхтэй. Тухайн үед Нисэхийн удирдлагууд болон онгоцонд зорчин явсан хүмүүсээс эхлээд олон хүн, олон хэвлэл мэдээлэл түүнийг шагнагдах ёстойг бичиж ярьсаар байсан ч тэр цаг үе нь өнгөрсөн жил л тохиожээ.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

2014.07.11-нд Монгол Улсын Гавьяат нисгэгч хэмээх эрхэм цолын эзэн болсон юм. Хожуу ч гэсэн ч 32 жилийн хүч хөдөлмөрийг нь үнэлсэн үнэ цэнэтэй шагнал байв.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч, Бэлтгэл хошууч Чойдорын Дашдорж. 1938 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд айлын ганц охин болон мэндэлжээ. 1953 онд 7-р ангиа төгсөн, Улаанбаатар хотын Үйлдвэрлэлийн техникумд суралцаж байгаад 1957 оноос өөрийн хүсэл, сонирхлоор Улсын Батлан хамгаалах нийгэмлэгийн нисэх клубт элсэн суралцсанаар түүний энэ цагийн амжилтын эхлэл байв. Энд суралцах хугацаандаа спортын төрөл бүрийн үзүүлэх нислэг хийдэг ЯК-18-А онгоцны IV зэргийн нисгэгчээр онц дүнтэй төгсөж, 1958 оноос Сонгино дахь нисэхийн тусгай дунд сургуульд ЯК-18, ПО-2, АН-2 онгоцуудад дадлага хийж, 1960 онд сургуулиа дүүргэжээ. Төгсөөд Агаарын харилцааны газарт АН-2 онгоцоор шуудан харилцаа, гал түймэр, ус аюул гээд тусгай үүрэгт бүхий л ажилд томилогдон, гар бие зүтгэж явжээ.Гэргий:

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

1930-аад оны үед Ичинхорлоо гэж эмэгтэй дайны онгоц жолоодож явсан гэдэг. Харин албан ёсны сургуулийг нь дүүргэж, Иргэний тээврийн нисгэгч болсноороо Ч.Дашдорж анхных нь. Мөн тэрээр сургуулийнхаа анхны төгсөгч байсны хувьд багшийн үүргийг гүйцэтгэж, тухайн цаг үеийн олон сайхан эмэгтэй нисгэгчийг сургасан гавьяатай. Одоо бол нисгэгч эмэгтэй байдаггүй гэнэ. Бүгд л тэтгэвэртээ суух нь сууж, өөр ажил үйл эрхлэх нь эрхэлж байгаа аж. Тэрээр 500 цаг, 200 мянган километр замыг агаарт өнгөрүүлжээ. Ингээд гавьяаны амралтанд суух хүртлээ нисэхийн салбарт штабын туслах нисэхийн чиглүүлэгч, нууцын дарга зэрэг албыг нэр төртэй, хариуцлагатайгаар хашиж явсан байна. Энэ бүхнийг нь үнэлж, цэгнэж, гэргийд нь ч Монгол Улсын Гавьяат нисгэгч хэмээх төрийн цол гуншинг хайрлахад учир дутах зүйл үгүй мэт санагдана. Тиймээс энэхэн зуур хэлэхэд, эрх мэдэх нэг нь энэ талаар нэгийг бодоход гэмгүй биз ээ.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

Д.БААТАР: “Бид чинь ЯК-2 онгоцоор ниснэ, тэр хэд ЯК-18, ПО гэсэн онгоцуудаар ниснэ. Тэгээд спортын үзүүлэх нислэгүүдийг хийнэ. Тэрийг нь очиж үзэх дуртай. Хачин гоё. Онгоцыг чинь бүтэн эргүүлээд л байна шүү дээ. Бахархаад л сууна”

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

Нисэхийн сургууль өндөр босготой. Дан ганц хүсэл, сонирхлоор нь бус эрүүл мэнд, тэсвэр тэвчээр, зориг хатуужлыг нь ч давхар шалгаж, байж сурагч нь болно. Эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй бүгд л адилхан дэглэм, дүрэм журам баримтлана. Өвлийн хүйтэнд голын мөс цоолон, гар нүүрээ угаацгаана. Тэд өдий 80 хүрч яваа ч хөнгөн шингэн байгаагаа нисэхийн сургуульд сурсан бүхэнтэйгээ холбон ярих дуртай. Тухайн цаг үедээ хэцүүхэн мэт байсан ч ард нь гарч, тэр ч бүү хэл амжилт бүтээсэн хүмүүсийн тууштай, үнэнч зан гэдэг л энэ биз ээ.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

Сургуулийнх нь дотуур байрны цонхны дор жижигхэн гармон хөгжим дараад л суух хархүүг хоёр эмэгтэй суралцагч шоолон ярилцана. Бүжиг танц болоход олны дундаас авхаалж самбаа гаргаад өөрөө чаддаггүй ч уриад л бүжиглэнэ. Ингээд л төд удалгүй буюу 1960 онд Баатарынх хэмээх гэр бүл гал голомтоо бадраажээ. Одоо ч энэ гэр бүлд баян хуур, гармон хөгжмийн хөг аялгуу, дуу хуур, инээд наргиан үл тасрана. Сэтгүүлийн багийнхныг ч сайхан дуу хуураараа мялааж, хамтдаа дуулаад ч авсансан.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

Гэр бүлийн хоёр 7 хүүхдийн аав, ээж, олон ач, зээгийн өвөө, эмээ, 3, 4 гучаа үзэн яваа буурай. Б.Энхтуул, Б.Амгалантуул, Б.Буянтуул, Б.Чулуунбат, Б.Гантулга, Б.Алтангэрэл, Б.Мөнхтуул гээд хүүхдүүд нь жил дараалан төржээ. Энэ дундаасаа нэгэн сайхан охиноо хорвоогийн мөнх бусаар алдаж байв. Ч.Дашдорж гуай төрөөд 45 хоноод л их үүрэг, хариуцлагатай, цаг наргүй, магадгүй эмэгтэй хүнд дэндүү ахадмаар энэ ажилдаа зүтгэнэ. Харин түүний ижий үр хүүхдүүдийг нь гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэнд одоо ч баярлаж явдаг юм билээ.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

Хүүхдүүдээс нь мэргэжлийг нь өвлөсөн хүн байхгүй ч ихэнх нь Нисэхийн байгууллагын нэгэн эд эс нь болон ажиллаж яваа. Харин ач хүү А.Ариунболд нь Боинг 737800-г эх орондоо авчрахад хүлээж авч, ашиглалтын инженерийн үүрэг гүйцэтгэсэн нэгэн бий.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

Үзэгдэх орчин хангалтгүй үед бүх зүйлийг нь нарийн зурагласан “газрын зураг” тэдний ажлын хамтрагч нь. Түүн дээр хэдэн секунд яваад, хэдэн км яваад, ямар өндөртэй, хэдэн градусын өнцгөөр эргэлт хийх зэрэг бүгд тов тодорхой. Одоо бол энэ арга техникийн хөгжил дэвшлээр илүү аюулгүй бөгөөд хялбар, автоматжисан гэнэ билээ.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

Д.БААТАР: “Их л эрсдэлтэй мэргэжил дээ. Одоо бол тоног төхөөрөмж сайжраад, сансраас GPS-ийн системээр удирдаж, бүх зүйл нарийн тодорхой болж байна. Нисгэгч хяналтаа тавиад л, хөөрч буух үед л чадвараа харуулах боломжтой болжээ”

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

СТА, Ардын боловсролын Тэргүүний ажилтан Д.Цэнджав, зохиолч Х.Цэдэндамба гээд олон сайхан нөхөд, ах дүүс, гэр бүлийнхнээс нь нисгэгч гэр бүлд зориулан хэд хэдэн шүлэг, дуу зохиосон байдаг.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

2015 оны Нийслэлийн Шилдэг гэр бүлээр 55 жил ханилсан хоёр маань яахын аргагүй тодорчээ.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

Буянт Ухаа, Нисэхийн дэнжид эднийх 55 жил амьдарч байна. Хүүхдүүд нь хотын төв рүү байр аваад амьдруулах гэтэл ёстой нэг болж өгөөгүй гэнэ. Дуу чимээ, шороо тоос, утаа угаар гээд ер тавгүй. Тэгээд л дассан “нутагтаа” хүрээд л ирсэн нь энэ. Хүүхдүүд нь бүгд өрх тусгаарласнаас хойш хоёул энэ дүнхийсэн байшиндаа амьдарна. Харин амралтын өдөр, баяр ёслолоор ёстой нэг бужигнаж өгдөг гэнэ.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

Гэрээр нь дүүрэн онгоцны загварууд, чимэглэлүүд, тэдний дурсамжийг өгүүлэх гэрэл зургууд өрөөстэй. Түлхүүрийн оосор нь хүртэл онгоц байх нь аргагүй л нисгэгчид гэдгийг нь батлах шиг.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

Хүүхдүүд нь аав ээждээ дурсгаж байсан аяганаас санаа авч, зургийнхаа хажууд өөр өөрсдийн нисч байсан онгоцуудаа эгнүүлсэн аяга хийлгүүлжээ.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ?

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

Д.БААТАР: 1960 оноос хойш бодохоор 55 жил ханилсан байна шүү дээ. Гэр бүлийн үнэ цэнэ гэдэг үр хүүхдүүдээ өсгөх, аав, ээжийгээ асрах, энэ бүхний завсраар ажлаа хийж, амьдралаа залгуулахад оршино. Мөн бие биенээ хүндэтгэсэн олон жилийн амьдрал юм даа. Тэр дунд итгэл байх хэрэгтэй. Залуу байхад хоёулаа л өглөө гараад шөнө, оройдоо ирнэ, хэд хоногоор явна. Харин тэтгэвэрт сууснаас хойш ёстой л хаа явна цугтаа, хамт юм хум үзнэ дээ.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

Сүүлийн үед гэр бүлүүд их амархан салдаг болж. Үүнийг л ойлгохгүй юм. Залуу хүүхдүүдэд хандаж хэлэхэд, ханиа сонгосон л бол хоёр биедээ үнэнч, итгэлтэй, улс эх орондоо ямар нэг зүйлийг бүтээхийн төлөө ажилласан, үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлсэн, урд удаан хугацааны амьдралыг бий болгох гэж зүтгэвэл аяндаа сайхан гэр бүл бий болно.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

Ч.ДАШДОРЖ: Залуу байхад гэр бүл, үр хүүхдээ халамжлах завгүй л гүйж явсан. Ижий минь л хүүхдүүдийг маань өсгөсөн юм шүү дээ. Ер нь хүмүүжин, төлөвших хөдөлмөрийн үнэ цэнэ гэдэг их чухал.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

Бэлтгэсэн: Сэтгүүлч Б.УУГАНЦЭЦЭГ

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар, Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж

Гэрэл зургийг: В.ЦЭНД-АЮУШ