ХООЛНЫ ЖОР: Франц багуетте талх хэрхэн хийх вэ?
Шинэхэн талхны хамар цоргим сайхан үнэрийг үнэртэх тэр мөчид арааны шүлс өөрийн эрхгүй асгарна. Ямар ч хольцгүй идэхэд ч дэндүү сайхан шинэхэн талх. Яг энэ мэдрэмжийг бид дэлгүүрээс талх худалдан авахдаа тэр бүр мэдэрч чаддаггүй. Олон шат дамжлага дунд энэ гайхалтай үнэр аажмаар үгүй болдог учраас тэр юм. Тэгвэл аманд ороод л уусам хөвөн зөөлнөөрөө алдартай Францын багуетте талхыг өөрийн гараар гэртээ хийж, талхны тэр сайхан үнэрийг, бас амтыг гэрийнхэндээ бэлэглээрэй. Харин бид хэрхэн хийх зааврыг энд зааж өгье !
2 х/х зөгийн бал
5 ц/х хөөлгөгч
½ аяга бүлээн ус + 1 аяга ус
2 ц/х давс
Эрдэнэ шишийн гурил (дээр нь цацах)
- Бэлдсэн хөөлгөгч бүхий зуурмаг дээрээ гурил болон давсаа нэмж хийгээд хооронд нь эвлэтэл удаанаар холино. Үүн дээрээ дахин нэг аяга бүлээн усаа хийн холино. Цахилгаан холигч байхгүй бол сэрээгээр хольж болно. Хэрвээ гурил хэт нялцгай байвал бага зэрэг хуурай гурил нэмж, харин хэт хатуу байвал бүлээн ус нэмж болно. Зуурмаг бэлэн болсны дараа 4 минут хэртэй нухна.
- Өөр савыг сайтар тослож байгаад сайтар нухсан гурилаа хийгээд таглаж, дулаан газар 30 минут хэртэй тавина. Энэ хооронд гурил нэг дахин хөөх ёстой.
- Хөөсөн гурилаа хийх талхны хэмжээгээрээ хуваана. 3-4 хуваан, тус бүрийг зуйван хэлбэрт оруулна.
- Шарах шүүгээнийхээ хавтан дээр тугалган цаас дэвсэж, түүнийгээ тослоод дээр нь эрдэнэ шишийн гурил цацаад зуйван хэлбэрт оруулсан гурилнуудаа эгнүүлэн тавина. Гурилынхаа дээд хэсгийг хэт гүн биш хутгаар хөндлөн зүснэ.
- Ингээд үүнийгээ зузаан цэвэрхэн даавуугаар бүтээн 30 минут хэртэй дахин амраана.
- Урьдчилан шарах шүүгээгээ халаасан байх бөгөөд үүндээ талхаа хийгээд 10-15 минут хэртэй буюу шаргалттал нь жигнэнэ. Гаргасан талхаа тэр дор нь зүсэхгүйг анхаарна уу! Шууд зүсвэл түүхийрэх учир сайн хөргөсний дараа зүсч, шинэхэн багуетте талхаа жимсний чанамал, цөцгий гээд юутай ч хольж идэж болно.
