Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Бүгд Найрамдахчуудын Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэв

Бүгд Найрамдахчуудын Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ээлжит мэтгэлцээн явагдлаа

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдахчуудын Намаас нэр дэвшигчдийн ээлжит мэтгэлцээн пүрэв гаригт тус улсын Өмнөд Каролина мужийн Норт Чарльстон хотноо явагдлаа. 2 цаг 30 минутын турш үргэлжилсэн уг мэтгэлцээнийг америкийн Мэтгэлцээний үеэр бизнесмен Дональд Трамп болон Техас мужийн сенатч Тед Круз нарын дунд ширүүн маргаан өрнөсөн байна. Дональд Трамп Тед Крузыг Канадад төрсөн явдал нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллахад асуудал дагуулж мэдэх талаар хэлсэн бол үүний хариуд Тед Круз өөрийгөө АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хаших бүрэн эрхтэй гэдгээ батлан хэлснээс гадна Айова гэх мэт мужуудад Тед Крузын рейтинг Трампынхаас өндөр гарсан тул энэхүү асуудлыг өлгөн гаргаж ирж байгаа хэмээн Трампыг буруутгасан байна. Сенатч Тед Крузын хувьд Канад улсад төрсөн бөгөөд түүний эх нь Америк хүн байжээ. Мэтгэлцээний үеэр мөн Флорида мужийн захирагч Жебб Буш үндэсний аюулгүй байдлын талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр АНУ Ардчилсан Намын төлөөлөл болох Ерөнхийлөгч Барак Обамагийн үед аюул ихтэй байсан гээд одоо тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Хиллари Клинтон хэрэв сонгогдвол үндэсний аюулгүй байдал улам доордох болно гэсэн байна. Энэхүү сэдвийг Флорида мужийн сенатч Марко Рубио улам лавшруулан, Хиллари Клинтоныг "зэвсэгт хүчний ерөнхий коммандлагчийн" үүргийг хариуцах чадваргүй хүн гээд Ливийн Бенгазид 2012 онд гарсан халдлагын үеэр алагдсан америкчуудын гэр бүлд худал хэлж, нууц мэдээллийг буруугаар ашигласан хэмээн буруутгасан байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдахчуудын Намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг Дональд Трамп сүүлийн хэдэн сарын турш тэргүүлж байгаа нь түүний өрсөлдөгчдийг нилээдгүй сандаргаж байгаа юм.