БИЧЛЭГ:Ирвэс хамгаалагч Т. Лхагвасүмбэрэл живж амиа алдсаныг тогтоожээ
Дэлхийн ирвэс хамгаалах сангийн биологич Лхагвасүмбэрэл амиа алдсан талаарх мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг нилээдгүй татаад байгаа. Түүний амиа алдсан шалтгааныг олон зүйлтэй холбон тайлбарладаг. Тэгвэл өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас Т.Лхагвасүмбэрэл агсан усанд живж амиа алдсан бөгөөд бага зэргийн согтолттой байсан талаар мэдээлэл хийлээ.
