Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Тэд хаа ч цугтаа

Тэд хаа ч цугтаа

Үлгэр дууриал авахуйц олон сайхан хосууд бий. Тэдний тоонд зүй ёсоор багтах “Эмоци” продакшны жүжигчин С.Тэмүүжин, Г.Нарансолонго хоёрыг анх нийлж байх үед олны хэл ам тэднийг тойрч биш, дайрч гарсан. Өөрөөсөө дүү хүнтэй суулаа, энэ хоёрын хайр удаан үргэлжлэхгүй дээ хэмээн зарим нэгэн хэл амаа билүүдэгсэд ярьж байсан ч цаг хугацаа бүхнийг харуулж, хос хоёр бие биедээ үнэнч байсаар өнөөдрийг хүрсэн.

Эхнэр, нөхөр хоёр хаа ч цуг гэдгийг харин ч нэг утгаар нь харуулдаг тэд цаг үргэлж нэгэндээ сэтгэлээ илчлэхээ мартдаггүй. Саяхан Темка өөрийн нүүр номондоо “Чамайгаа хөтлөөд хаа ч хүрсэн би чадна. Зүгээр л итгэ” хэмээн сэтгэлээ дахин илчлээд авна билээ. Үргэлж хайртай гэдгээ хэлж, мэдрүүлж байдаг нь магадгүй тэдний урт удаан амьдралынх нь үнэ цэнэ ч байж мэдэх.