Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ЖОР: Соустай бөөрөнхий мах хэрхэн хйих вэ?

ЖОР: Соустай бөөрөнхий мах хэрхэн хйих вэ?

Шинэ оо, шинэ жил гарлаа найз нөхөд, ах дүүсээ гэртээ урин өөрийн гараар хийсэн хоол, зууш, амттануудаар ширээгээ чимэглэн, ирсэн зочдоо сайхан дайлж цайлаад гаргах нь эзэгтэй бидний хувьд том ажил.  Энэ жил улиг болсон хоолнуудаас татгалзаж, шинийг эрэлхийлэн, ширээгээ шинэ хоол зуушаар чимэглэхийг бид уриалаад байгаа шүү дээ. Тэгвэл энэ удаа баярын ширээнд тань гайхалтай чимэг болох, басхүү олон хүн урьсан бол яг таарах хоол буюу СОУСТАЙ БӨӨРӨНХИЙ МАХ хийх жорыг санал болгож байна. Хачирт нь амталсан будаа, зуушнууд байхад л хангалттай.

Порц: Ойролцоогоор 25 жижиг бөмбөлөг

Бэлэн болох хугацаа: 40 минут

¼ аяга сүү

¾ аяга шоо дөрвөлжин хэрчсэн талх

200 гр гахайн мах

1/8 ц/х хар перец

¾ ц/х давс

1 ц/х бялууны хөөлгөгч

500 гр үхрийн мах

½ аяга кетчуп

½ бор элсэн чихэр

2 х/х ус

1-1/2 ц/х чихэрлэг соус амтлагч

1 х/х хэрчсэн сонгино

1/8 ц/х хар перец

½ ц/х давс

  1. Гахайн махтайгаа саримс, хөөлгөгч, перец, давс зэргээ хийгээд цугт нь машиндана. Үүн дээрээ талхны зуурмагаа нэмж хийгээд сайтар холино. Үүн дээрээ үхрийн махаа хийгээд дахин машиндана.
  2. Шарах шүүгээгээ урьдчилан халаах зуур шарах шүүгээнийхээ хавтанг бага зэрэг тослоно. Ингээд бэлэн болсон машиндсан махаа жижиг жижиг бөөрөнхийлнө. Ингэхдээ махаа гартаа наалдуулахгүйн тулд гараа бага зэрэг норгох хэрэгтэй.
  3. Жижиглэн бөөрөнхийлсөн махнуудаа шарах шүүгээндээ хийн 20 минут жигнэнэ.
  4. Мах болж байх зуур соусаа бэлтгэнэ. Хайруулын тавган дотор кетчуп, бор элсэн чихэр, алимны цуу, жижиглэн хэрчсэн сонгино, саримс, ус, давс, хар перец, чихэрлэг соус амтлагч зэргээ хийгээд 10 минут хэртэй буцалгана.
  5. Гүйцэт болсон бөөрөнхий махнуудаа бэлтгэсэн соусандаа бүгдийг нь хийж бүрнэ.
  6. Ингээд соусласан бөөрөнхий махнууд дээрээ жижиг сэрээнүүд хатгаж таваглаарай. Таваглаад бөөрөнхий махнууд дээрээ яншуйг жижиглэн хэрчиж дээр нь цацаж чимэг оруулаарай.