БИЧЛЭГ: Эмээг орцонд нь дээрэмдсэн гурван залууг эрэн сурвалжилж байна
Танхай, дээрэм, хулгайн гэмт хэрэг сүүлийн үед гаарч, гэгээн цагаан өдрөөр хүний эд зүйлс хулгайлж дээрэмдэхээс гадна бусадтай бүлэглэж хүний биед халдаж дээрэмдэх хэрэг энүүхэнд болжээ.
Өчигдөр орой гэхэд байрны орцонд настай хөгшин хүний цүнхийг булаах гэж оролдон улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ.
Тодруулбал, байрны орцны камерт бичигдэж үлдсэн эл бичлэг цахим сүлжээнд тархаж, бүлэглэж дээрэмдэхийг завдсан эдгээр гурван залууг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа ажээ. Бичлэгийн тухайд, цахим сүлжээнд тавьсан залуу ийнхүү бичжээ.
Тэрбээр “Өчигдөр орой буюу 2016 оны нэгдүгээр сарын 07-ны 22:00 цагт настай ээжийг минь дээрэмдэж зугтаасан эдгээр гурван залууг хайж байна. Таньж мэдэх, харсан үзсэн хүн байвал цагдаад хандах буюу, 88084113 дугаарын утсаар хэлнэ үү. Энэ бичлэгийг цааш тарааж шэйр хийж өгнө үү” гэжээ. Ийнхүү орой үдшийн цагаар ганцаараа явахдаа, мөн орцонд орох, цахилгаан шатанд суухдаа болгоомжтой байхыг, хүнтэй явахыг цагдаагийн газраас анхааруулж байна.
