ФОТО: Дотооддоо ажлын бээлий үйлдвэрлэж байна
Том оврийн машины жолооч, барилгачин, засал чимэглэлчин, гээд ажлын бээлийг өдөр тутамдаа тогтмол хэрэглэдэг маш олон салбарын хүмүүс бий. Энэхүү зах зээлийн 20-30 хувийг дангаараа хангаж, 32 хүний бүрэлдэхүүнтэй "ажлын бээлий" үйлдвэрлэж, баялаг бүтээж буй нь “Батсежү” ХХК хэмээх компани аж.
Тэд 2012 онд үйлдвэрлэлээ өргөжүүлж цэгэн резинэн наалт болон логотой бээлий, тэмээний ноосон болон сарлагийн хөөврөн ахуйн бээлий, өнгөрсөн онд давхар будагч буюу резинэн хамгаалалттай ажлын бээлийг үйлдвэрлэж байгаа аж.
Солонгос хөвөн даавуу утсаар нарийн нэхээсээр таван минут тутамд хос бээлий сүлждэг Япон улсын Shimaseiki маркийн 68 бээлийний сүлжигч машин ашиглан хоногт 10 нэр төрлийн нийт 11000-15000 хос бээлийн үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ.
