БИЧЛЭГ:Төрийн шагнал эзнээ олсон эрэмбэ шалгуур өндөртэй болно
Эрхзүйн шинэ зохицуулалтаар шагналын үнэ цэнийг баталгаажуулах юм. Монгол Улсын төрийн тэргүүн төрийн шагналын тухай хуулийг төслийг танилцуулсан юм.
Шагналыг нэг хүн авч сая хүн хардаг. Төрийн шагнал их хүндэтгэл учраас эрэмбэ шалгуураар зааглаж босго өндөрсөж байгааг хэллээ. Хуулийн төсөл 7 бүлэг 40 зүйлтэй. Төрийн шагналыг Эрхэм дээд, Эрхэм хүндэт, Хүндэт, Медаль хэмээн 4 төрөл болгон хуваажээ. Төрийн эрхэм дээд шагналд Монгол Улсын Баатар, Улсын Эрдэнэ Цол,Чингис хааны одон багтаж байгаа бол Эрхэм хүндэт шагналд Монгол улсын гавьяат зүтгэлтэн, Эрдэнийн Очир одон багтаж байна. Ерөнхийдөө хүний нэртэй шагналуудаас Чингис хааны одонг хэвээр үлдээжээ. Шагналын үнэ цэнийг нэмэгдүүлэх үүднээс шагнал олгох тоог хуулийн төсөлд тусгасан байна. Тухайлбал Монгол Улсын Баатар цолыг 5 жилд нэг удаа нэг хүнд олгох бол Улсын Эрдэнэ цолыг 3 жилд нэг удаа зөвхөн цагаан сарын үеэр олгохоор болжээ.
Төрийн шагналыг хэн гардуулах вэ гэдгийг ч мөн хуулинд тусгаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын сайд, аймаг нийслэлийн засаг дарга, Иргэдийн хурлын дарга нар Төрийн шагналыг гардуулах эрхтэй гэж төсөлд тусгажээ. Мөн салбар бүр гавьяаттай байсныг нэгтгэн Монгол Улсын Гавьяат зүтгэлтэн хэмээх шинэ шагналыг бий болгожээ. Соёлын биет бус өв тээгчдэд Улсын Эрдэнэ цолыг олгох юм байна. Гэхдээ зөвхөн засгийн газрын тодорхойлолтоор уг шагналыг олгох гэнээ. Ер нь шагналд тодорхойлох журманд хамгийн их өөрчлөлт орсон гэдгийг хэлж байна.
