Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Сургалтын төлбөрийн буцаан олголтын материалыг авч эхэлжээ

Сургалтын төлбөрийн буцаан олголтын материалыг авч эхэлжээ

Их, дээд сургуулийн оюутнууд сургалтын төлбөрийнхөө 10 хүртэлх хувийг буцаан авах боломжтой байдаг. Тэгвэл буцаан олголтоо авах хүсэлтэй иргэдийн материалыг татварын байгууллагууд авч эхэлсэн байна.

Төлбөрийн 10 хувиа эргүүлж авах хүсэлтэй оюутнууд бүрдүүлэх материалаа ирэх сарын 15-ны өдрөөс өмнө харьяа сум, дүүргийн татварын албандаа өгөх ёстой аж.

Ингэхдээ хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн эцэг эх, мөн суралцах хугацаандаа ажил хийж өөрөө сургалтын төлбөрөө төлсөн оюутан гэх хоёр ангилалтайгаар иргэд бичиг баримтаа бүрдүүлнэ гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.