Ховд аймаг анх удаа 2,9 сая мал тоолуулжээ
Ходв аймаг мал тооллогын урьдчилсан дүнгээр 2905411 мал тоолуулсаны дотор тэмээ 21836, адуу 107594, үхэр 156096, хонь 1098929, ямаа 1520986 толгой мал тус тус тоолуулж, урьд оныхоос 10,7 хувиар буюу 279,8 мянган толгойгоор өссөн үзүүлэлт гарчээ.
Түүнчлэн мал таван төрөл дээрээ 5,9-13,0 хувь буюу 1,2-145,5 мянган толгойгоор өссөн дүн гарсан байна. Ховд аймгийн 16 сум малаа таван төрөлд нь өсгөсөн байна.
Малыг бүтцээр нь авч үзвэл 0,7 хувь тэмээ, 3,7 хувь адуу, 5,4 хувь үхэр, 37,8 хувь хонь, 52,4 хувь ямаан сүрэг тус тус эзлэж байгаа талаар Статистикийн хэлтсээс мэдээлжээ.
Мал урьд оны мөн үеийнхээс таван төрөл дээрээ өссөн нь малчид хөдөлмөрчдийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.
