Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дубайн тансаг зочид буудал галд өртлөө

Дубайн тансаг зочид буудал галд өртлөө

Жил бүрийн шинэ оны баяраар ёслолын буудлагын шоугаараа гайхагддаг Дубайчууд 2016 оныг багагүй барцадтай угтаж байна.Дэлхийн хамгийн өндөр Бурж Халиф цамхагийн хажууханд орших Address Downtown Hotel нэртэй тансаг зэрэглэлийн зочид буудалд гал гарч одоогоор нэг хүний амь нас эрсэдсэн байна.63 давхарт зочид буудлын 20 давхараас эхлэн гал гарч буудлаар бүхэлд нь тархжээ.16 хүн галд их бага хэмжээгээр түлэгдэж олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.Орон нутгийн цагаар 21.30 цагаас гал гарч эхэлсэн бөгөөд гал унтраах 4 анги ажиллаж байдлыг бүрэн хяналтанд авсан тухай Дубай хотын эрх баригчдаас мэдээлжээ.