Олон Улсын Сансрын Станцаас шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ
Өнгөрсөн оны 12 дугаар сард Казахстан улсын Байконур дахь сансрын төвөөс ОУСС руу хөөрсөн, Европын Сансрын Агентлагаас анх удаагаа ОУСС-д очиж ажиллаж байгаа Их Британий иргэн болж түүхэнд нэрээ үлдээсэн сансрын нисгэгч Тим Пийк 2016 оныг угтаж сансраас шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Их Британий сансрын нисгэгч, өдгөө 43 настай Тим Пийк ОУСС-аас дэвшүүлсэн мэндчилгээндээ "Бид бүхний үзэсгэлэнтэй гариг ертөнц болох дэлхийн бүх хүмүүст 2016 ондоо эрүүл энх, аз жаргалтай байхыг" хүсэн ерөөсөн байна. Тим Пийкийн хувьд урьд өмнө Британий армид нисдэг тэрэгний нисгэгчээр олон жил ажиллаж байсан бөгөөд ОУСС-д очиж ажиллаж байгаа анхны Британи гаралтай хүнээр энэ жил тодорсон билээ.
