33 жил нисээд 33 дахь "Гавьяат нисгэгч" цол хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат нисгэгч” цол хүртсэн “Хүннү Эйр” ХХК-ийн нисгэгч Гочоогийн Ерөөлтийг ИНЕГ-ын Даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ.
1982 онд МИАТ компанид АН-2 онгоцны хоёрдугаар нисгэгчээр ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 33 жил тэнгэрийн улаач хийжээ.
“МИАТ” ХК-д 20 жил, “Аэромонголиа” ХК-д 7 жил ажиллаад 2011 онд “Хүннү Эйр” компани байгуулагдахад багш нисгэгчээр орж ажилласан байна. Эдүгээ “Фоккер-50” онгоцны дарга тэрбээр ийнхүү хөх тэнгэрийн эзэгнэн 33 жил нисээд Монгол Улсын 33 дахь “Гавьяат нисгэгч” цол хүртлээ.
