Роберт Гонкалвес Барселона В багт тоглоно
Бразилийн шилдэг багуудын нэг Флуминенси багийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч Роберт Гонкалвес Сантос Барселона клубын 2-р багт хүчин зүтгэхээр боллоо. 19 настай хагас хамгаалагчийг Испаний баг улиралд дуустал тоглуулахаар Бразилийн багтай гэрээ байгуулсан байна. 2013 онд буюу 17 насандаа Флуминенси багийн үндсэн бүрэлдэхүүн багтах болсон Роберт Гонкалвес Сантос Бразилийн 15, 17 насны шигшээ багт тоглодог бөгөөд 10 гаран тоглолтонд шигшээгээ төлөөлөөд байгаа юм. Энэ улиралд Флуминенси багийн төлөө Роберт Гонкалвес 4 удаа талбайд гарч, 1 гоолыг оруулсан амжилтыг үзүүлсэн юм. Бразилийн баг энэ улиралд лигтээ 13-р байрт оржээ.
