Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Стивен Дрю Вашингтон Нэйшиналс багт очлоо

Стивен Дрю Вашингтон Нэйшиналс багт очлоо

Америкийн мэргэжлийн Бейсболын лигийн Вашингтон Нэйшиналс баг ирэх улиралд хүчээ зузаатгах үүднээс Инфильдер байрлалд тоглодог туршлагатай цохигч Стивен Дрютэй 1 жилийн 3 сая ам долларын гэрээг үзэглэлээ. 33 настай хамгаалагч нийслэлийн багт дутагдаад байгаа орон зайг нөхөх учиртай юм. 2006 онд Аризона ДаймондБэкс багт орж, гайхалтай 6 жилийг хамт үдсэн Стивен Дрю 2012 онд буурь сэлгэж, Оакланд хотноо ирсэн юм. Улмаар дараа улиралд нь алдарт Бостон Ред Сокс багт ирж, тухайн улиралдаа Улаан Оймстнуудын хамтаар дэлхийн цувралд түрүүлж байлаа. Улаан оймстнуудын төлөө 2 улирал зүтгэсэн Стивен Дрю өнгөрсөн улиралд Нью-Йорк Янкиз багт 14 сая ам доллараар ирж байсан ч, Янкиз түүнийг улиралд дуусгаад нийслэлийн багт өгөхөөр болж байна. Бостон болон Нью-йоркийн багуудад 216 тоглолтонд оролцсон Стивен Дрю нийт 185 цохилтоо амжилттай болгосон байна. өнгөрсөн улиралд туршлагатай цохигч 46 тоглолтонд оролцож, 105 цохилт хийсний 17 нь Хоум ран болжээ. Шинэ багийнхаа төлөө Стивен Дрю ирэх оны 4-р сараас эхлэн тоглоно. мэргэжлийн Бейсболын лигийн шинэ улиралд ирэх оны 4-р сарын 3-нд эхэлнэ.