Марк Андре Флери багийнхаа бэлтгэлд нэгдлээ
12-р сарын 14-нд Вашингтон Кэпиталз багтай хийсэн тоглолтын дараа Оцоншувуунуудын хаалгач Марк Андре Флери эмчийн үзлэгт орж, тархи хөдөлсөн гэсэн оноштойгоор 1-2 долоо хоног талбайд гарах боломжгүй болоод байсан билээ. Тэгвэл Канад хаалгач багийнхаа бэлтгэлд эргэн ирсэн байна. Дасгалжуулагч Майк Сулливаны хэлснээр Марк Андре Флери талбайд гарах боломжтой гэсэн бөгөөд түүнийг шинэ он гараад хийх тоглолтуудад оролцуулахаар болсон байна. Марк Андре Флеригийн эзгүйд Питтсбург Пингвинз багийн хаалганд Жефф Зактофф гарч байгаа бөгөөд 6 тоглолт хийснээс 2 хожил авч, 4 тоглолтонд өрсөлдөгчдөө дийлдээд байна. Марк Андре Флери энэ улиралд 25 тоглолтыг хийснээс 13 ялалт байгуулж, 12 ялагдал хүлээгээд байгаа юм. Энэ үзүүлэлтээрээ тэр Үндэсний хоккейн лигийн 30 багийн хаалгачдаас 10-р байрт бичигдэж байгаа билээ. Түүнчлэн Оцоншувуунуудын хамгаалагч Крис Летанг мөн багийнхаа бэлтгэлд хамрагдаж эхэлжээ.
