Япон улс солонгос бүсгүйчүүдийг бэлгийн боолчлолд ашиглаж байсандаа уучлал хүслээ
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр япон цэргүүдийн бэлгийн боол болж байсан солонгос эмэгтэйчүүдийн асуудал хоёр орны харилцааны нэн эмзэг сэдэв билээ.Дайны жилүүдэд 200 мянган ази эмэгтэй япон цэргүүдэд боолчлогдож байсны дийлэнх нь солонгос бүсгүйчүүд байжээ.Өчигдөр Сөүл хотноо хоёр талын албаны хүмүүс уулзаж,энэ талаар тохиролцоонд хүрч чаджээ.70 жил үргэлжилсэн маргааны дүнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ албан ёсоор "зугаацуулагч эмэгтэйчүүд"-ээс уучлал хүсч,Японы Засгийн газар бэлгийн боолчлолд өртөж байсан эмэгтэйчүүдийн санд 1 тэрбум иений (8,6 сая доллар) нөхөн олговор олгохоор болсон байна.
Өдгөө бэлгийн боолчлолд өртөж байсан эмэгтэйчүүдээс 46 нь амьд сэрүүн БНСУ-д аж төрж байна.
