Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Пеле: Неймар шилдэг хөлбөмбөгчин биш

Пеле: Неймар шилдэг хөлбөмбөгчин биш

"Хөлбөмбөгийн хаан" Пеле нутаг нэгт Неймарыг хөлбөмбөгийн түүхэн дэх шилдэг тоглогчдын тоонд оруулах хэрэггүй хэмээн ярьжээ.

"Неймар сайн тоглогч. Гэхдээ тэр хэдэн гоол толгойгоороо оруулсан бэ? Тэр  гайхалтай тоглогч мөн үү? "Сантос"-т надтай хамт тоглож байсан Васконселуш түүнээс 10 дахин илүү сайн тоглогч байсан. Тэр цэвэр довтлогчийн байрлалд тоглож байгаа ч өөрөө боломжийг үүсгэх тал дээр тааруу. Мөн хамгаалалтанд тусладаггүй. Түүнд ийм олон сул тал байхад түүхэн дэх шилдэг тоглогчдын тоонд оруулж ярих нь буруу" хэмээн Пеле ярьжээ.