Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин: “Би одоо ч цасан охин”
Он солигдох торгон мөч айсуй энэ цаг дор сэтгүүлийнхээ хүндтэй зочноор утга уянгын ертөнцийн “Цасан охин” зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Р.Энхтуяа буюу Эмүжинг урилаа.
Р.ЭМҮЖИН: “Хөх сарны явдал” ном яах аргагүй бүсгүйчүүдийн сэтгэлээс төрсөн ном юм. Та бүхний сайн мэдэх ая зохиогч, дуучин гээд найз бүсгүйчүүдтэйгээ ярилцаж сууж байгаад энэ санаа төрсөн. Задгай, чөлөөтэй, тэгсэн хэр нь ээ эмэгтэй хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн, бүсгүй донж маягтай бүтээл байвал яасан юм бэ? Ийм бүтээл чи биччихнэ биз дээ гэж тэд маань асууж байсан. Зохиолоо эхлүүлээд орхичихсон байсан ч нөгөөдүүл маань шавдуухан нэхэж эхэлсэн. Эхлүүлсэн зохиолоо яасан бэ? Унтлагынхаа өрөөнд тэврээд ордог номтой болмоор байна гэхчлэн, хүүхнүүд ний нуугүй чөлөөтэй суухаараа эрчүүдээс ялгаагүй ярилцана шүү дээ. Гар бичмэлээ бэлэн болгоод 60 хүрсэн ээж минь компьютерт шивж өгсөн. Тэгээд “Үнэхээр энэ номыг хэвлүүлэх гэж байгаа юм уу?” гээд ээж, аав, хүүхэд, гэр бүлээс маань асуудал гарч эхэлсэн. Эрэгтэй дүү маань “Болио, нэр хүндээс эхлээд танд дэмий, эмэгтэй хүний хувьд ийм зохиол эрсдэлтэй” гэж зөвлөсөн. Нью-Йоркт сурдаг том хүү маань зүгээр л инээсэн. Гэхдээ сүүлд нь хэвлэхийг дэмжсэн л дээ. Нэгэнт зохиол маань өгүүлэмж, үйл явдлын хувьд чөлөөтэй, ямартай л “Зүрх даралтаа мэдэж уншаарай” гэж хэлэх хэмжээнд болсон учраас зураг чимгийн хувьд даруухан хийе гэж шийдсэн л дээ.TV ZONE: Сэтгүүлийн маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. Шинэ номоо оны өмнө уншигчдынхаа гарт хүргэлээ.
Р.ЭМҮЖИН: /Инээв/ Уншигчдын соёлын түвшин их анзаарагдаж харагдсан. Зарим уншигч зөвхөн ор хөнжлийн хэсгийг түүж уншиж байхад зарим уншигч гол дүрээ барьж уншина. Оргил, Солонго, Билгүүн нартай хамт амьдраад эхэлчихсэн хүн ч байна. Солонго цаашаа яах вэ? Билгүүн тэр хоёрыг та суулгах уу? Оргил одоо яах вэ? зэрэг миний өмнө нь бодож байгаагүй сонирхолтой асуултууд орж ирсэн л дээ. Ямар ч байсан гол дүрүүдийг маань уншигчид хайрлаж байгааг би тэндээс мэдэрсэн. Амьдрал дахь оргилсон сэтгэл, би ч гэсэн цаашдаа яах вэ гэсэн асуултуудыг ар араас нь төрүүлж чадсан нь надад тодорхой хэмжээгээр урам өгсөн. Өчигдөрхөн нэг албан байгууллагад яваад орсон чинь гадна талыг нь сонингоор хавтаслаад уншчихсан сууж байсан л даа. Тэр мэтчилэн эмээх, болгоомжлох, тэгээд багахан дургүйцэх, ичингүйрэх хандлага аль аль өнцгөөс байгаа. Байна гэдгийг ч таамагласан. Үүнээс юуг ойлгосон бэ гэвэл, хэдийгээр бид ардчилсан чөлөөт нийгэм гэж ярьдаг ч гэсэн, гэр бүлийн хүмүүжил, ухамсар, ёс суртахуун гээд олон нийтийг хамарсан лекц, үйл ажиллагаанууд явагддаг ч гэсэн яг эхлэх цэгийг нь орхичихсон байсан юм болов уу даа. Аливаа юм эсээс бүрддэг. Эсийг нь бид орхичхоод, эсгүйгээр хүн бүтээх гээд, эсвэл цементгүйгээр байшин бүтээх гээд зүтгээд байсан юм болов уу даа гэж бодогдсон. TV ZONE: Зөвхөн насанд хүрэгчдэд гэсэн тодотголтой энэхүү роман зохиолч эмэгтэйн хувьд яах аргагүй зоригтой алхам. Хэдийнээ бестселлерүүдийн дунд байр сууриа эзэлсэн “Хөх сарны явдал”-ын эхний уншигчийн сэтгэгдлүүд ирэв үү?
Р.ЭМҮЖИН: Мэдээж байлгүй яах вэ. Ер нь аливаа зохиол бичихээр сэдвээ барьж авахаасаа өмнө зохиолоо өргөн уужим том хэмжээнд харах хэрэгтэй гэдгийг өөрийнхөө оюун санаанд үүрэг болгосон. Гарцаа зөв олчихвол бариа угаасаа тодорхой шүү дээ. Хүний наймааны золиос, биеэ үнэлэх, монгол залуучуудаасаа илүү гаднынхан уруу тэмүүлж байна. Үүнийгээ монгол эрчүүд өөдгүй гэдэг ч юмуу янз бүрийн байдлаар тайлбарлаж байна л даа. Гэтэл үнэн хэрэгтээ тухайн эмэгтэй өөрөө үүнийгээ “Монгол хүн надад хань болж чадахгүй юм байна” гэж хэлэх тоолондоо сэтгэлийнх нь мухарт “Монгол эрчүүд мөнгөгүй байна” гэдэг аялгуу зэрэгцэж орж ирээд байгааг мэдэрдэггүй. Мэдэрсэн ч түүнийгээ нууж, хулдаж хэлж чаддаг. Мөнгөний хойноос хөөцөлдсөн амьдрал эцэст нь юунд хүргэж байна гэдгийг бодох хэрэгтэй л дээ. Гэхдээ би Солонгод хайртай. Солонго Малайз уруу явдаг нь мөнгөнөөс биш сэтгэлзүйн зөрчлөөсөө болж явсан. Хүний наймаа болон, сэтгүүлчийнхээ талаас хөндөхийн тулд 22-хон насандаа золиос болоод явсан эмэгтэйтэй 3-4 удаа уулзаж, “Би эмэгтэй хүн чи эмэгтэй хүн” гэж байгаад ний нуугүй ярилцсан. Магадгүй уран зохиолын хэлээр илэрхийлэхэд хэцүү тийм амьдралыг туулсны 20-30 хувийг нь л оруулсан. Хэрвээ ярьсан хэлсэн болгоныг яг тэр чигээр нь оруулсан бол энэ зохиол аймшгийн зохиол болж хувирах байсан. Нөгөө талаар эрэгтэй, эмэгтэй хүйсийн хооронд зөрчил бий болгохоор үнэхээр хүнд сэдэв. Нэгэнт миний зорилго нийгэм лүү аялгуулаг болоод хөнгөн, тэгэхдээ ухамсартай хонх цохихыг хүссэн шүү дээ. Тэгэхээр зохиолоо өөрийн хүссэн хэмжээнд барьж чадсан гэж бодож байна. Р.ЭМҮЖИН: Утга зохиолыг захиалгаар бичдэг гэж үү? Мэдэхгүй байна. Би бол яруу найраг, өгүүллэг, үргэлжилсэн үгийн зохиол, дууны шүлэгтээ сэтгэлээрээ л ханддаг. Хэрвээ миний сэтгэлээс төрж, гарч байвал би бичдэг. Гарахгүй байвал за болъё наад ая чинь надад таалагдахгүй байна гээд зүгээр л хаячихдаг. Заавал зохиол бичих гээд өөрөө өөрийгөө зовоогоод, төрөхгүй байгаа дүрийг төрүүлэх гээд, болохгүй байгаа номыг бичиж дуусгах гээд юуны төлөө, яагаад тэгж зовж байх ёстой гэж? Р.ЭМҮЖИН: Эмүжин гэдэг энэ нэрийг анх Өнөөдөр сонины нүүрэн дээрээс харж уншиж эхэлсэн хүмүүс надаас юу хүлээдэг юм бэ? Тэнцвэр хүлээдэг. Тэгэхээр Эмүжин гэдэг алдрыг надад хүссэн хүсээгүй авчирсан, миний нийтлэл ярилцлагуудыг уншдаг, дурладаг тэр хүмүүсийн өмнө би ямар нэг байдлаар хариуцлага алдах эрхгүй юм. Сэтгүүлчийн ажлаа 5 жил хаях болсон шалтгаан нь би сэтгэлээсээ бичсэн ч, тодорхой хэмжээгээр үзэл бодлын өнцөг оруулаад бичсэн ч захиалгатай гэж хардаг болсон байсан. Өөрөөр хэлбэл сэтгүүл зүйн салбар өөрөө “Захиалга” гэдэг үгэнд өөд уруугүй, дээр дооргүй автчихсан байсан. TV ZONE: Хүн төрөлхтний өөрсдөө бий болгосон аймшигтай зүйлийн золиос болж байгаа эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндсөн байна лээ. Давхар сэтгүүлчийн ажил харагдаж байна лээ? TV ZONE: Таны зохиол бүтээл хэр дуншиж байж төрдөг үү? Хаа нэг яаран бичих үе бий юу? Захиалгын ч юм уу зохиол. TV ZONE: Эмүжин сэтгүүлчийн ажлыг том том нийтлэлүүдээр нь бид уншдаг л даа. Эмүжин захиалгаар бичээд байна уу гэсэн зарим хардлагын өнцөг харагддаг. Улс орны анхаарал татсан асуудалд ингэж дуугарч байна, нэг өнцгийг бариад байна уу гэсэн зүйл ярьдаг л даа?
Р.ЭМҮЖИН: Тэр тохиолдолд сэтгүүл зүйн салбар өөрөө итгэл хүлээхээ болих хандлага өнгө төрх бий болчихсон байсан. Би нэгэнт өөрийнхөө сэтгэл мэдрэмжээрээ, хийж байгаа ажлаасаа баяр баясал авахын тулд, омогшихын тулд бичдэг хүн шүү дээ. Гэтэл бүх юм захиалгатай юм шиг хандаад ирэхээр бичих ямар ч амтгүй болчихдог юм билээ. Тэгээд л би бичихээ больчихсон. Яагаад гээч? Тэгвэл та бүгдийн захиалгатай гэж бодоод байдаг нийтлэлүүдийг чинь огт бичихгүйгээр би амьдарч чадна ш дээ гэдгийг л харуулахыг хүссэн. Захиалгатай юу? Захиалгагүй юу? гэдэг дээр олон хүн маргадаг. Энэ бол маргаантай, тодорхой хэмжээгээр эргэлзээ дагуулдаг сэдэв. Тэгэхдээ өнөөдөр сэтгүүлчийн хэдэн төгрөгийн цалингаараа энэ нийгэмд ажиллаж амьдарч байгаа сонин, телевиз, радиогийн сэтгүүлчид амьдардаг юмуу? гэдэг асуулт эргээд гарна. Тийм тохиолдолд би “Үзэл бодолдоо л үнэнч бай” гэж хэлнэ. Үзэл бодолтой чинь нийлж байгаа хүнтэй ганзага дөрөө нийлэхэд болохгүй юм алга. Үзэл бодолтой чинь нийлэхгүй байгаа тохиолдолд өөрийгөө, өр зүрхээ, сэтгэлээ, тэр олон жилийн турш өөртэйгөө авч явсан итгэл үнэмшлээ хэдхэн төгрөгөөс худалдаад байх ямар шаардлагатай юм бэ? Надад түүнээс чинь илүү үнэтэй юм байна. Надад ч бас үнэ цэнэтэй амьдрал, үнэ цэнэтэй нэр хүнд байна. Надад ч бас хожим миний удам гээд хэлэгдээд үлдэх үр хүүхдүүд маань байна шүү дээ. Энэ сэдвээр ярьмааргүй байна. Р.ЭМҮЖИН: Надтай адилхан үзэг, цаас нийлүүлээд, микрофон камерынхаа өмнө, эсвэл сониныхоо нүүрэн дээр амьдарч яваа сэтгүүлчиддээ нэг зүйлийг хэлэхийг хүсдэг. Бид их олон хүнийг сурталчилж, олон сэдвээр бичиж, олон хүний зовлон жаргалыг хуваалцдаг. Гэхдээ бид өөрсөддөө байгаа үнэ цэнийг ойлгодоггүй. Тэр улс төрчдөд чинь нэр хүнд байдаг бол бидэнд ч бас байна. Аливаа юмыг бичихдээ, аливаа нэвтрүүлгийг хийхдээ үүний цаана үнэр байдаг, үнэ цэнэ байдаг, миний өөрийн гэсэн бүх юм маань үүний цаана байгаа шүү гэдгийг байнга санах ёстой. Миний хайрлаад эзэмшсэн мэргэжил, ханилаад явж байгаа хань, өнөөдрийг хүртэл орж ирээд ширээнийх нь ард хамт суудаг хамт олон минь байгаа шүү гэдгийг бодож үзэл бодолтойгоо л хамт бай. Үүнийг л хүсэх байна. Худалдагддаггүй биш бүгд худалдагддаг. Гэхдээ хэм хэмжээтэй, үнэ цэнэтэй, үнэний шугамыг барьж чаддаг байна гэдэг өөрийнхөө сэтгэлзүйн шугамыг тодорхой хэмжээгээр эрүүл авч үлдэх аврал юм даа. TV ZONE: Яг үнэнийг хэлэхэд асуудалд хандсан, өөрийнхөө үзэл бодлыг хоёр өгүүлбэрээр цахим сүлжээнд бичихэд тэр орон зайн хандлага бидэнд тэгж мэдрэгддэг л дээ. TV ZONE: Үгийг нь сонсох ёстой хүмүүс гэж байдаг. Хүнд сэдэв гээд цааргалаад зугтаад байвал олон нийт хэнээс үнэн зөвийг олж мэдэх юм бэ?
Р.ЭМҮЖИН: Яагаад гэвэл оюутан байхдаа бичсэн шүлгүүдээ одоо ном болго гэдэг дохиог О.Дашбалбар багш өгсөн. Ном болгоод аваад ирэхэд минь уран бүтээл гэж тоож уншиж, цаг гаргаж, өнжин хонон сууж маш урт сэтгэгдэл бичиж өгсөн багшийгаа би хүндэлдэг. Түүнээс хойш яагаад ч юм бэ би ямар хүний шавь билээ, ямар хүн миний анхны номыг өлгийдөж авлаа, түвшний хувьд би тэрнээс буулгахгүй гэж бодсон. Миний хэлж чадах цорын ганц үнэн. О.Дашбалбар шиг “Талын хөх чоно”, “Амьддаа бие биеэ хайрла”, “Цөлийн салхи мэт”, “Оюун санааны яруу найраг” гээд тэр сайхан шүлгүүдийг цуурай мэт Монголын ард түмний хүсэл тэмүүлэл, оюун санааны цөм болтол нь үлдээж, уншиж сурсан хүүхдээс, харааны шил зүүдэг 80 настай буурлыг хүртэл бүгд тэр шүлгүүдийг хайрлаж чаддаг тийм яруу найрагч төрсөн юм уу? Ингэж хэлэхээр манай яруу найрагчид их амбицтай л даа. Олон хүн араас нь маргаан элдэв үг чулуудна. Гэхдээ би бардам хэлж чадна. Очирбатын Дашбалбар бол том яруу найрагч, сэтгэгч, соён гэгээрүүлэгч, том эх оронч байсан. Уран бүтээлч хүн тийм хүчтэй амьдарч чаддаг юм байна. Өнгөрөөд хэдэн жил өнгөрч байхад амьд мэт тэр сайхан бүтээлүүдийг үлдээж чадсан багшаараа би бахархдаг. Маш олон хүн би шавь нь гээд чалчаад явж байхыг харсан. Гэхдээ би тэгж хэлдэггүй. Яагаад гэвэл би болоогүй байна. Би нүүр бардам Дашбалбар гэдэг хүний шавь, шавь нь учраас би ийм ийм бүтээлүүдийг ийм хэмжээнд туурвилаа гэж чангаас чанга хэлэх болно. Р.ЭМҮЖИН: Надад өөрийнхөөрөө байх эрх чөлөө гэж юу юм бэ? Үнэ цэнэ нь юу юм бэ гэдгийг л өгсөн. Өөрийнхөөрөө байх гэхээр хүмүүс хэтэрхий ахуйд нааж ойлгоод байдаг л даа. Өөрийнхөөрөө сэтгэх тэр эрх чөлөө ямар үнэ цэнэтэй юм бэ гэдгийг үлдээж чадсан. Тэгээгүй бол би бараг 1 шүлэг, 1 өгүүллэг бичээд тэр юу гэж хэлэх бол гэж айдаг, яанаа болсон болов уу үгүй болов уу гэдэг айдас дунд амьдрах байсан болов уу. Р.ЭМҮЖИН: Миний бичсэн “Шидэт гүүр” үлгэрийн номд “Хүн насан туршдаа өөрөө өөрийгөө хайдаг. Гэхдээ энэ аялал нь эцсийн эцэст өөрийнх нь зүрх сэтгэлд л дуусдаг” гэж өгүүлбэр байгаа. Хүүхдийн ном бичихдээ хүүхдүүддээ ойлгомжтой байхын тулд, насан туршдаа бодож явах, төөрөлдсөн үедээ эргээд нэг харах ухаарлын үгнүүдийн энд тэнд нь шигтгэж өгсөн л дөө. Хүн өөрөө өөрийгөө олох гэж байгаа нь энэ гээд хаа сайгүй тэнэдэг. Бусдын зүрх сэтгэл дундуур, бусдын туулсан амьдрал, бусдын гаргасан амжилт, алдаан дундуур дэвэн дэлхийгээр тэнээд байвал өөрийгөө хэзээ ч олохгүй шүү дээ. Өөрөө өөрийгөө олох гэж энэ эрэл их урт удаан үргэлжилдэг. Эхлээд өөрийгөө тань. Өөрөө өөрийнхөө зүрх сэтгэл, зан араншин, гаргаж болох алдаа, эсвэл аль хэдийнэ гаргачихсан алдаа, ямар сэтгэл хөдлөл дээрээ алдаад байдаг вэ гэдгээ ч гэсэн ойлгох хэрэгтэй л дээ. Өөрөө өөрийгөө таньсны дараа өрөөлийг таних амархан. Р.ЭМҮЖИН: 2015 он миний хувьд уран бүтээлийн олз омог ихтэй байлаа. “Хөх сарны явдал” романы хоёрдугаар боть “Хөх өвсний явдал” гар бичмэлээ эхэлчихсэн байна. Монголын эзэнт гүрний тулгын чулуу болсон “Хар зүрхний хөх нуур” гэдэг энэ дөрөвхөн үгийг их бодож үзсэн л дээ. Яагаад хар зүрх, түүнээс гарсан хөх нуур гэж олон янзаар бодоод уран сайхны түүхэн роман эхэлчихсэн явж байна. Шүлэг бол мэдээж байнга бичдэг. Бараг л ногоон гэрэл дээр зогсож байхдаа л бичиж байдаг. Хүн галзуу л гэх байх даа. Тэгэхдээ л миний амьдрал юм даа. 2016 он миний хувьд яруу найргийн жил байна гэж бодож байна. TV ZONE: “Газар дэлхий дээрх хамгийн сүүлчийн хүний гал асаах цаас нь болж үлдэг ээ” гэж анхныхаа номд бичсэн байсан тань Р.Эмүжин зохиолчийг унших дуртай зохиолчийнхоо жагсаалтад оруулж, илүү танил болгосон. Энэ номын өмнөтгөл үгийг О.Дашбалбар агсан бичсэн байдаг. Дараа дараагийн таны номд өмнөтгөл үг гэж байдаггүй. Та яагаад хэн нэгэнд энэ орон зайг гаргаж өгдөггүй юм бэ? TV ZONE: Багшаасаа яг юу сурсан бэ? TV ZONE: Өөрийгөө олно гэж их ярьдаг. Таныхаар өөрийгөө олно гэдэг ухаарал уу? гэгээрэл үү? Чухам юу юм бэ? TV ZONE: Хүн бүхэн нэг жилээ дүгнэж, хийх ажлаа цэгцэлдэг ийм үе иржээ. 2016 онд юу төлөвлөж байна?
Р.ЭМҮЖИН: Шинэ жилтэй холбоотой хамгийн сэтгэл гонсойлгосон дурсамж юу гээч? Би дунд сургуулийн 3, 4-р ангийн сурагч байхдаа бусад охидоос нэлээд өөр байсан юм шиг байгаа юм. Дандаа өмд өмсөнө. Ахтайгаа нийлж айлын хүүхдүүдийн тоглоомон машин булаана. Дугуй унаад л явж байдаг охин байсан. Бүх охид цасан охин болж байхад намайг үлдээчихсэн. Би тэгэхэд үнэхээр гомдсоон /инээв/. Хамгийн сайхан дурсгалтай шинэ жил гэвэл анх шоколад идэж үзсэн тэр шинэ жил. Хөдөөгийнхөнд талх, хүнсний ногоо идүүлж сургах гэж янз бүрийн арга хэмжээ авдаг байсан үе. Анх аймгийн төвд шоколад гэдэг юм ирээд аймгийн захиргааныхан хутгаар хагалж том том чулуу шиг, ааруул шиг юм аваад сонингийн цаасанд боочихсон харьцгаасан. Аав маань хүүхдүүдээ ширээ тойруулж суулгаж байгаад гаднаасаа тос даачихсан сонингийн цаасыг дэлгэхэд том том бор чулуу шиг юм гарч ирж анх шоколад гэдэг юмыг идэж үзэж байлаа. Би их бага байсан ч сайн санадаг юм. “Аав тэгээд энэ шоколад гэдэг юм чинь хагархай мөс шиг байдаг юм уу?” гэхэд “Үгүй ээ миний хүү шахмал ногоон цай шиг том юм ирдэг юм байна. Тэгээд манайхан хагалж, хувааж авлаа” гэж ярьж байсан нь ерөөсөө мартагддаггүй. Р.ЭМҮЖИН: Би 7, 8-р ангиасаа эхлээд байнга л цасан охин болж, одоо ч гэсэн цасан охин ш д /инээв/. Ер нь шинэ жилийн баярыг хүүхдүүдийнхээ гэгээн сэтгэлийг хадгалж үлдэх баяр байлгах юмсан гэж хичээдэг. Хүүгээсээ өвлийн өвгөн аавд ямар бэлэг авахыг хүсч байна гээд захиа бичүүлнэ, эсвэл сэмхэн яриан дундаа үг алдуулна. Шөнө сэмхээн гэтэж явж байгаад хүссэн бэлгийг нь өрөөнийх нь хаалганд хаасан бэлэгний оймсонд хийчихдэг юм. Өглөө босоод гайхаж асуухаар нь “Мэдэхгүй ээ миний хүү, цонхны цаагуур нэг юм сөр гээд л өнгөрсөн. Цагаан сахал махал л байх шиг байсан” гэнэ. Энэ жил шөнө сэмхэн гэтнэ. Өвлийн өвгөн аав байдаг гэдэгт итгэдэг хүүхэд насыг хайрладаг аа. Шинэ жилээр бусад баяр ёслол, арга хэмжээнд эмэгтэй хүнд хурим найрт очдогоосоо илүү гоёх, ихэмсэг, эрхэмсэг байх боломжийг шинэ жил олгодог. Шинэ жилийн даашинз гэдэг баяр баясгалан, шинэ жилийн нүүр будалт гэдэг баяр баясгалан, шинэ жилээр өлмийдөө жийгээд гарч байгаа шаахай гэдэг үнсгэлжин мэт баяр баясгалан. Тэр баяр баясгаланг мэдрэх юмсан гэж боддог. Шинэ жилээр хүн болгон хүссэнээрээ гоёж, хүссэн бэлгээ авдаг байгаасай. TV ZONE: Таны шинэ жилийн хамгийн сайхан дурсамж? TV ZONE: Тэгвэл цасан охин болох боломж гарсан уу?
Ярилцсан: Б.Сайнбаяр, М.Хонгорзул Гэрэл зурагчин: В.Цэнд-Аюуш
