Малын тоо толгой 55 саяд хүрчээ
Үндэсний Статистикийн хорооноос өнөөдөр "Мал тооллогын 2015 оны урьдчилсан дүн"-гийн талаар мэдээлэл хийлээ. Энэ оны жилийн эцсийн байдлаар малын тоо 55 сая 957.6 мянган толгой болж, өмнөх оныхоос 3 сая 975.0 мянган толгой буюу 7.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс адуун сүргийн тоо толгой 3 сая 294.6 мянга, үхэр 3 сая779.5 мянга, тэмээ 367.9 мянга, хонь 24 сая 933.4 мянга, ямаа 23 сая 582.2 мянгад хүрч, 2014 оныхоос адуу 298.8 мянга, үхэр 365.6 мянга, тэмээ 18.6 мянга, хонь 1 сая 718.6 мянга, ямаа 1 сая 573.3 мянган толгойгоор өсчээ.
Урьдчилсан дүнгээр малын тоо Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 3.5-36.2 мянган толгойгоор буурч, бусад аймагт 18.3-399.5 мянган толгойгоор өсчээ. Хэнтий, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай аймгуудад малын тоо хамгийн их буюу 280.7-399.5 мянгаар өсөв.
Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 14 аймаг, Улаанбаатар хот малаа 5 төрөл дээр нь өсгөжээ.
Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-parent:""; mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt; mso-para-margin-top:0in; mso-para-margin-right:0in; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0in; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}
