Орон сууцанд шингэрүүлсэн хий дэлбэрчээ
ОХУ-ын өмнөд хэсгийн Волгоград хотноо aхуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсний улмаас 9 давхар байшингийн дээд давхруудад цууралт үүсч, эвдрээд байгаа бөгөөд 150 гаруй хүн орон гэргүй болоод байна. Дэлбэрэлт асар хүчтэй болсон учир орон сууцны хана зарим хэсгээрээ нурж, дээврийн хэсэг бүхэлдээ эвдэрсэн байдалтай байгаа юм.
Ийм төрлийн осол маш аюултайг албаны хүмүүс хэлж байгаа бөгөөд ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий асар хүчтэй дэлбэрсэн байна. Азаар хүний амь нас эрсдээгүй ч нийтдээ 8 хүн хүнд хөнгөн бэртэл авч эмнэлэгт хүргэгдээд байна. Дэлбэрэлт хажуугийн барилгуудад ч мэдрэгдэж байсныг гэрчүүд хэлж байгаа юм.
Одоогоор орон сууцны барилгаас бүхий л оршин суугчдыг албадан гаргаад байна. Маш хүчтэй доргилт чичиргээ үүссэн учир барилга цаашдаа нурж болзошгүй байгаа юм.
Волгоград хотын удирдлагууд ард иргэддээ хандан ахуйн хэрэглээний шингэн хийг 3 болон түүнээс дээш давхруудад хэрэглэхгүй байж аюулгүй ажиллагааны горимыг нь чандлан сахихыг анхааруулж байна.
