Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ГАР УРЛАЛ: Аягаа чимээрэй!

ГАР УРЛАЛ: Аягаа чимээрэй!

Дахин давтагдашгүй бэлэг гэдэг хамгийн гоё сонголт. Гэхдээ аливаа бэлэг их мөнгө зарсандаа бус түүнд сэтгэл хэр шингэснээс үнэ цэнэ нь мэдрэгдэж, урт удаан хугацаанд хадгалагддаг. Тэгвэл хайртай дотны хүмүүстээ бэлэг бэлдэх өдөр ойртож байна. Тиймээс таныг сэтгэлээсээ урласан дахин давтагдашгүй бэлэг бэлдэхийг санал болгоё. Өөрийнхөө аягыг ч гоёж болох юм.

Та ердөө нэхмэлийн утас, зүү, дээр нь та өөрийн сэтгэмжээрээ хэрхэн чимэглэхийг хүсч байна, тэр бүхнээ бэлтгэхэд л хангалттай. Аягаа хэрхэн чимж, гоёхыг гар урлал сонирхогч С.Мөнхтуул танд заасан юм.

Жич: Та өөрийн хүссэн өнгөө сонгоорой. Таны утасны өргөн, зүүний өргөнтэй адил хэмжээтэй байх ёстой. Мөн утсаа сонгохдоо хэт хямд үнэтэй нь синтетик, чанар муутай байдаг тул хайлах магадлалтай. Тиймээс чанартай даавуу утсыг сонгоорой.

250 граммын хэмжээтэй сэнжтэй аяганд хонин холбоосоор 11 эгнээ явуулна. Жич: аяганыхаа уртын хэмжээнд эгнээгээ тааруулаарай. Үүний дараа дахин нэг эгнээ гаргаж, нуруулдуулж багана босгож өгөөд зурагт заасны дагуу энгийн нэхээсээр нэхнэ. Утасны үлдэгдлүүдийг өнгө дагуух сүлжээсэнд нь оруулаад, илүүдэл хэсгийг нь хайчилж авна.

Товчны хэсгийг гаргахдаа багана ороох аргаар нэхнэ.

Нэхэж дууссаны дараа ижил өнгөөр нь захална. Ингээд дахин цагаанаар хүрээ хийгээд ерөнхий нэхээс дуусна.

Харин чимэглэлийг та өөрийн хүслээр яаж ч хийж болох бөгөөд энэ удаад бид ийм нэгэн товчийг сонгож, чимлээ.

Эдгээр нь С.Мөнхтуулын охиддоо хийсэн гоёл.