Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ХООЛНЫ ЖОР: Цэцэгт байцааны салат хэрхэн хийх вэ?

ХООЛНЫ ЖОР: Цэцэгт байцааны салат хэрхэн хийх вэ?

1 том цэцэгт байцаа

2 урт хэрчим бэкон

¼ бөөрөнхий сонгино

½ улаан лооль

½ улаан чинжүүн амтлагч

2 х/х бүйлс самар

¼ оливын тос

2 ц/х алимны цуу

½ улаан лоолийн дотор хэсэг

Давс, хар перец

  1. Бэконоо томхон хэрчиж бэлтгэнэ. Хайруулын тавганд бага зэргийн оливын тос хийгээд жижиглэн хэрчсэн сонгиноо хийн хуурна. Шаргалтаад ирсэн сонгино дээрээ бэконоо хийгээд шаргалттал нь хуурч авна.
  2. Улаан лоолийн гаднах хальсыг хуулж аваад доторх зөөлөн хэсэг дээр нь маш жижиг хэрчсэн саримс, алимны цуу, оливын тос, давс, перец зэргээ хийгээд сайтар холино.
  3. Том саванд цэцэгт байцаа, шарсан бэкон, хэрчиж бэлтгэсэн улаан лооль, сонгино, улаан чинжүүн амтлагч, бүйлс самар зэргээ хийж холиод дээрээс нь амтлагч соусаа хийнэ. Ингээд таваглахдаа дээр нь гриллдэж шарсан тахиа болон салмон загас тавьж өгч болно.