Захан энгэрийн зүүлт хэрхэн хийх вэ?
Шинэ жилийн баярын үдэшлэг цэнгүүнүүд эхэлж, охид бүсгүйчүүд маань гоёлоо хэрхэн сонгох вэ хэмээн толгойгоо гашилган суугаа энэ үед өөрийн гараар захан энгэрийн зүүлт хэрхэн хийх зааврыг оруулж байна. Битүү биш л бол задгай энгэртэй ямар ч гоёлын даашинзтай захан зүүлт хамгийн сайхан зохицно. Өөрийн гараар хийхээр болхи харагддаг гэж эндүү битгий бодоорой. Нямбайлан урласан энэ зүүлт ямар ч гоёлын зүүлтнээс дутахгүй таныг чимэх болно.
Чимэглэх материал (гялалзсан материал, эсвэл жижиг шигтгээнүүд байж болно)
- Цаасан эсгүүрээ даавуун дээрээ тавьж, эсгэнэ. Ингээд захны ерөнхий байдал гарч ирнэ. Захныхаа хоёр захад зүүлтнийхээ өнгө дагуу туузандаа зүү, утсаараа цэвэрхэн тогтоож бэхлэнэ.
- Уг захан зүүлтэнд нарийн даавуунд бэхлэсэн пластик материалыг ашигласан бөгөөд үүнийгээ суурь зах дээрээ тогтоохын тулд нэг өнцгөөс нь эхэлж зүү, утсаар бэхлэн цэвэрхэн оёно.
- Ингэж захаа битүү болтол пластикаа гүйлгэн оёно.
- Ингээд алтлаг пластиктай захан энгэрийн зүүлт бэлэн боллоо.
