БИЧЛЭГ:Монгол улс 2015 онд хүний хөгжил өндөр орны тоонд багтжээ
НҮБ-аас өнөөдөр Хүний хөгжлийн илтгэл 2015-ыг олон нийтэд танилцууллаа. Дэлхийн улс орнуудад хүний хөгжлийг судлан гаргахдаа тухайн улс орны хүн амын дундах хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн цалин хөлсний хэмжээ, ажиллах цагаар нь тооцон гаргадаг нэг хэмжүүр байдаг. Тэгвэл Монгол улсын хувьд 2015 онд Хүний хөгжил өндөр болсон дэлхийн улс орнуудын жагсаалтад бүртгэгдэх болсон юм. Энэ нь манай улсын хувьд нэг томоохон дэвшил. Гэвч ганц энэ үзүүлэлтээр Монгол улсын хүний хөгжлийг тодорхойлж болохгүй юм. Өнөөдөр Монгол улс хэдийгээр хүний хөгжил нь өндөр улс орны тоонд багтах болсон ч хөгжингүй орнуудын хувьд доогуур түвшинд байсаар байна. Энэ нь уул уурхайн салбараа хөгжлийн гол түлхүүр болгосон Монгол улсад тогвортой ажлын байр байхгүй, улиралын шинжтэй, түр ажлын байр бий ихэнхи хувийг эзэлж байгаатай холбон тайлбарлаж байна.
Дээрээс нь өнөөдөр Монгол улсад хөдөлмөрийн насны залуучуудын ажил хөдөлмөр эрхлэлт бага. Хөдөлмөр эрхэлж байгаа болон ажилгүй залуучууд нь чөлөөт цагаа ихэвчлэн баар рестораны газар өнгөрүүлж байгаа юм. Энэ бүхэн нь манай улсын хүн амын хөгжлийг хойш татахад багагүй нөлөөлж байна.
Ер нь цаашид Монгол улсад нийт хүн амын дунд ажиллах хүч, ажлын байр гэдэг тодорхойлолтыг өөрчлөх ёстой гэсэн дүгнэлтийг ч мэргэжлийн байгууллагынхан гаргажээ. Нэг үгээр хэлбэл 1920-иод оны ажиллах хүч, ажлын байр, 1990-ээд оны ажиллах хүч ажлын байр, 2015 оны ажиллах хүч, ажлын байрын ялгаа гэж байхгүй байна. Энэ бүхэн нь ажлын байранд тавигддаг шаардлага нэг хэвийн, ажиллах хүчний боловсролын байдал дээшлэхгүй байгааг харуулж байгаа юм. Хэдийгээр олон арван залуучууд гадаадад гарч ажиллаж байгаа ч тэдгээр залуучууд нь голдуу гадаадад хөдөлмөр эрхлэх, эсвэл өөрсдөө ажлын байр бий болгох шатаар явж байгаа учраас яг гүйцэтгэл ажил хийж байгаа хүнд тодорхой өөрчлөлт гарахгүй байна .
