БИЧЛЭГ:Хуурамч орос архи худалдан авахгүй байхыг анхаарууллаа
ОХУ-ын Улаан-үүд, Эрхүү, Красноярск хотуудад хуурамч архи их хэмжээгээр худалдаанд гарснаас үүдэж 18 хүн амь насаа алдсан тухай мэдээлэл тархсан. Үүнтэй холбогдуулан манай улсын мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлэг гаргасан байна. Учир нь Монгол улс ОХУ-тай харилцан визгүй зорчиж байгаатай холбогдуулан хуурамч архи, коньяк , виски хилээр орж ирэх эрсдэл үүсээд байгаа ажээ.
