Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Төмөр барималчид

Төмөр барималчид

Өвөрмөц содон металл урлал бүтээлүүдээрээ Монголдоо анхдагчид болох Говь-Алтай аймгийн харьяат чөлөөт уран бүтээлч Б.Хаянхярваа /Хаянаа/, Б.Даваадалай /Далай/, О.Бат-Эрдэнэ /Бабага/, Д.Амгаланбаатар /Амгаа/ нартай хийсэн ярилцлагыг уншигч танд хүргэе. Нутагтаа хувиараа авто засварын газар ажиллуулдаг эдгээр залуус зүгээр суулгүй идэвх зүтгэлтэй, шинийг санаачилж, байхыг нийт залуучууддаа уриалсан юм.

TV ZONE: САЙН БАЙНА УУ? ТА БҮХНИЙ ХИЙСЭН БҮТЭЭЛ ОЛНЫ АНХААРЛЫГ ЭРХГҮЙ ТАТАЖ БАЙНА. ЮУ ХИЙ ЦГЭЭ ДЭГ ВЭ ? УНШИГЧДАД МААНЬ ӨӨРСДИЙГӨӨ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

Сайн, сайн байна уу? Биднийг чөлөөт уран бүтээлчид гэж хэлж болно. Анхны бүтээлүүд болох терминатор, хүн чоно төмөр баримлаа бүл дүү болон Амгаатайгаа хамтарч хийсэн. Гурав дахь бүтээл “Харийнхны эсрэг” киноны фридатор, алонсыг Далай, Бабга, Амгаа бид дөрөв хамтарч хийсэн. Б.ХАЯНХЯРВАА:

: TV ZONE ЭНЭ БҮТЭЭЛҮҮДИЙГ ТӨМӨР ХӨШӨӨ ГЭХ ҮҮ? УРЛАГИЙН ЯМАР ТӨРӨЛД ХАМААРАХ ВЭ?

Төмөр баримал гэнэ.Б.ХАЯНХЯРВАА:

TV ZONE: ЭНЭ ЧИГЛЭЛЭЭР БҮТЭЭЛ ХИЙХ САНАА АНХ ХЭРХЭН ТӨРСӨН БЭ?

Анх интернетээс харсан. Гадаадын улс орнуудад энэ төрлийн урлаг яаж хөгжиж байгааг хараад яагаад бид хийж чадахгүй гэж, оролдоод үзье гэсэн хүсэл төрсөн. Металл урлал үнэхээр гайхалтай. Цаашид Монгол бахархал болсон бүтээл хийхээр төлөвлөж байгаа. Эдгээр бүтээлээ хүн ойлгоход амар байх үүднээс хийсэн. Монголдоо төмөр баримлын урлагийг хөгжүүлнэ.Б.ХАЯНХЯРВАА:

TV ZONE: БҮТЭЭЛҮҮДИЙГ НЬ ХУДАЛДАЖ АВАХ ХҮСЭЛТ ХЭР ИХ ИРЖ БАЙНА ВЭ ? ҮҮНТЭЙ ЗЭРЭГЦЭЭД ЗАХИАЛГУУД Ч ИРЖ БАЙГАА БАЙХ?

Тиймээ, авъя гэсэн сонирхолтой хүмүүс их байгаа. Захиалга ч ирж байна.Б.ХАЯНХЯРВАА:

TV ZONE: БҮТЭЭЛ ТУС БҮР Т ЯМАР ТӨРЛИЙН МЕТАЛЛ ХЭР ИХ ОРСОН БЭ?

Орц материалаа сэлбэг зардаг хүмүүсээс худалдаж авдаг. Бүх төрлийн металл ашиглагдана. Бид өөрсдөө авто засварын газар ажиллуулдаг. Хүсэл сонирхлоороо нэгдэн баг болж ажиллаж байгаа учраас өөрсдийн нөөц бололцоогоо ч ашиглана. Санаа зорилго нэгдвэл хэцүү зүйл гэж юу ч байхгүй.Б.ХАЯНХЯРВАА:

TV ZONE: ХИЙХЭД ХАМГИЙН ХҮНД ДЕТАЛЬ ХЭСГҮҮД ГЭЖ БАЙСАН УУ?

Мэдээж бэрхшээл тулгаралгүй яахав. Гэхдээ энэ нь бүтээл дээр биш бусад хүчин зүйлс дээр л байсан даа.Б.ХАЯНХЯРВАА:

TV ZONE: ЦАГ ЗАВ ГАРГАН ЯРИЛЦЛАГА ӨГСӨНД БАЙРЛАЛАА. ТА БҮХЭНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!

Баярлалаа, хийсэн бүтээлийнхээ тухай, зорьж яваа ажлынхаа тухай ярилцлага өгөх боломж олдсонд баяртай байна. Залуустаа хандаж нэг үг хэлж болох уу?Б.ХАЯНХЯРВАА:

TV ZONE: БОЛОЛГҮЙ ЯАХАВ, ТАНД ЭНЭ ЭРХ НЭЭЛТТЭЙ ШҮҮ ДЭЭ.

Өнөөгийн нийгэмдээ өөрсдийн хувь нэмрээ оруулж, идэвх зүтгэлтэй байцгаая гэж залуустаа уриалах байна. Нийгэм, эдийн засаг хямралтай байна гээд зүгээр суугаад байвал хэн энэ улс орноо авч явах билээ. Үүнийг ойлгох цаг нь иржээ. Хүн бүр өөрийн хийж чадах зүйлээ хамгийн сайн хийж улсаа хөгжүүлцгээе гэж уриалъя.Б.ХАЯНХЯРВАА: