Анугийн хариу...
Дуучин Ч.Уранхолбоо буюу Анугаас элдэв шуугиан сенсаци салдаггүй. Уран бүтээлийнхээ хажуугаар амьдралаа өөлөх юмгүй сайхан аваад явчихдаг, мөн гоо үзэсгэлэн төгөлдөр түүнд зарим нэг хүмүүс атаархсандаа тэр үү үргэлж өө сэв эрж, зүгээр байхад нь л ямар нэгэн асуудал үүсгэн бичдэг. Ямар сайндаа л “Хоёр охиноо өөрөө төрүүлээгүй, тээгч эх хөлслөн авсан, төрсөн хүн ийм гоолиг биетэй байдаг юм уу” гэхчилэн бусдад итгэл үнэмшил төрүүлэхүйц ярьж бичиж явах вэ дээ. Үнэндээ олны энэ их хар, цагаан хэл амнаас бяцхан хоёр үрээ хамгаалах гэсэндээ төрснөө нуун, өөрийгөө төрөөгүй мэт арчилж тордсон тухай сүүлд тайлбар хийсэн байдаг. Тэгвэл саяхан өөрөөрөө төрөөгүй хэмээн ярьж, итгэж явсан хүмүүсийн амыг Ану харин ч нэг сайн таглаад авлаа. Энэ бол том, бага хоёр охиноо хөхүүлж буй зургаа өөрийн нүүр номондоо хийсэн явдал байв. “ Хоёулаа иднээ. Эмэгтэй хүн өөр зүйлд ингэтлээ буулт хийхгүй байж болох ч үрсийнхээ төлөө бол бүх тэсвэр тэвчээр, хайр энэрэл бүрийг өөрөөсөө байж болох хэмжээнд нь гаргадаг юм байна ” хэмээн зургийнхаа тайлбарыг хийжээ. Дэрсхэн хоёр охинтой мөртлөө төрөөгүй мэт өөрийгөө арчилж тордон, эрч хүчтэй цоглог яваа түүнийг өөлж гоочлох биш, харин ч түүнээс их зүйлийг суралцмаар санагдана.
