Дуучин УКА: “Бурхан надад хэдийг бэлэглэнэ. Бүгдийг нь авна”
Түүнтэй уулзах бүрт эрч хүч авна. дайчин, хөдөлмөрч, хэзээд нэг зангаараа, ихэмсэг атлаа энгүүн, элдэв баггүй өөрөөрөө байхын сайхныг, үнэ цэнийг мэдрүүлдэг түүнээс суралцах зүйл их. Ганц бие статустай Укаг хоёр жилийн өмнө сэтгүүлийнхээ зочноороо урьж байлаа. Харин одоо бол гэр бүлтэй, бяцхан хүүгийн ээж билээ.
TV ZONE: ЮУНЫ ӨМНӨ ЭЭЖ БОЛСОНД НЬ УНШИГЧ, СОНСОГЧДЫНХ НЬ ӨМНӨӨС БАЯР ХҮРГЭЕ. ХҮҮ НЬ ОЙ ХҮРЧ БАЙНА УУ?
Баярлалаа. 12 дугаар сарын 09-нд нэг ой хүрлээ.УКА:
TV ZONE: ЁСТОЙ Л ЮМ ЮМ СУРЧ, ЭГДҮҮ ХҮРГЭМ ҮЕДЭЭ ЯВНА ДАА?
Харин тийм ээ. Хайр хүргээд хажуугаас нь холдож, салж чадамгүй л байна. Уг нь би чинь хуулиараа хүүхдээ 2 нас хүртэл нь төлөвшүүлж, гэртээ харж суух учиртай шүү дээ. Гэтэл аавынх нь эрх мэдлийн дагуу уран бүтээлийнхээ ажилдаа ороод л явна. Уг нь уран бүтээлдээ орохдоо ганц дуу гаргая гэж бодсон юм. Тэгтэл “Ocean Gray”-ийн Ариука, Нацагаа хоёр ганц дуу гэж байснаас цомог гаргавал ямар вэ, гэж зөвлөсний дагуу ханьтайгаа ярилцсан чинь дэмжээд нэг мэдэхэд л цомгоо гартаа бариад л сууж байна даа. Анхны “I’m in love” цомгийнхоо баярыг хийж байгаагүй шүү дээ. Тиймээс хоёр цомгоо хамтад нь баяр болгон тэмдэглэж, нэгэн үдшийг сонсогчидтойгоо өнгөрүүлэх гэж байна. /12.04-ний өдөр/УКА:
TV ZONE: НЭГ МЭДЭХЭД Л ЦОМГОО ГАРГАСАН ШИГ НЭГ МЭДЭХЭД Л ГЭР БҮЛТЭЙ, ХҮҮХЭДТЭЙ БОЛЖЭЭ. УРАН БҮТЭЭЛЧ ХҮНИЙ АРЫН АЛБЫГ НЬ ХАШИЖ, АЖЛАА ХИЙХ БОЛОМЖИЙГ НЬ ОЛГОДОГ, ХҮҮГИЙНХЭЭ ААВЫГ ТАНИЛЦУУЛЖ БОЛОХ УУ?
: Нууц аа. /инээв/ Олонд танилцуулаад яах вэ. Ямар ч байсан сайхан ханьтай болсон. Бидний хайраас дэлбээлсэн хөөрхөн хүүтэй боллоо. Энэ бол амьдралаас надад өгсөн хамгийн гайхалтай бэлэг. Өөрийгөө маш азтайд тооцдог шүү.УКА
TV ZONE: УРЛАГААС ӨӨР САЛБАРЫНХ УУ?
Тийм ээ. Миний хань Англид докторын зэргээ хамгаалахаар суралцдаг.УКА:
TV ZONE: ТЭГЭЭД Л АНГЛИД ХҮҮГЭЭ ТӨРҮҮЛСЭН ЮМ БАЙНА, ТИЙМ ҮҮ?
Тийм шүү. Уялдаа холбоо нь тэгээд л таарсан даа.УКА:
TV ZONE: БҮСГҮЙ ХҮН ЭХ ХҮН БОЛООД Л ЭЭЖИЙГЭЭ ИЛҮҮ ОЙЛГОЖ МЭДЭРДЭГ ГЭДЭГ. АНГЛИД ТӨРӨХӨД ХЭДИЙ ХАНЬ НЬ ХАЖУУД НЬ БАЙСАН Ч ЭЭЖ ГЭЖ ХҮНИЙ ОРОН ЗАЙ ҮГҮЙЛЭГДЭВ ҮҮ?
Нүдэнд нь нулимс цийлэгнээд л ирэв/ Ийм болчихоод байгаа юм аа. Төрөнгүүт л ижийгээ боддог гэдэг бас үгүй ээ. За хүүхэдтэй болчихлоо, хүүхэд маань эрүүл саруул байна, ханьдаа, эмч нартаа баярлалаа л гэж бодогддог юм билээ. Харин хоёр дахь, гурав дахь хоногоос шөнө дөлөөр сэрээд л хүүгээ хөхүүлж суухад л ижий минь бодогдож, үгүйлдэг юм билээ. Ээж минь зургаагийн зургаан хүүхдээ ингэж өсгөсөн юм байна шүү гэж ижийгээ хайрлах, санах сэтгэл хамгийн их төрж байлаа. Тэгж бодохоор 9, 10 хүүхэд түүнээс ч олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ижий бурхдыг бишрээд ханамгүй.УКА: /
Тэгээд л төрөөд удаагүй байхдаа хань руугаа “Хүүгээ чам шигээ сайн хүн болгож өсгөнө өө. Ирээдүйд хэн нэгэн бүсгүйн сайн хань нь болох учир” гэсэн утгатай мессеж бичиж байлаа. Үнэхээр тэр цаг мөчийг бодохоор бөөн догдлол л байдаг юм. Хүүгээ харах бүрт баяр бахдал төрөөд л, хайр хүрээд л... тийм гэж тодорхойлохын аргагүй гайхалтай мэдрэмж.
TV ZONE: ХҮҮ НАР ЭЭЖИЙГЭЭ ДУУРАЙДАГ ГЭДЭГ ДЭЭ. ХҮҮ НЬ ЯГ ТА БИЗ?
Өө, их сонин. Нэг харахаар аавтайгаа, заримдаа эмээтэйгээ, араасаа өвөөтэйгээ, зарим үйлдлийг нь харахаар надтай адилхан ч юм шиг их сонин. Янз янз л хувираад байдаг юм билээ.УКА:
TV ZONE: ЭНЭ ЦАГ ҮЕД ТӨРЖ БАЙГАА ХҮҮХДҮҮД ОЮУН УХААНЫ ӨНДӨР ЧАДАМЖТАЙ ИНДИГО, КРИСТАЛ ХҮҮХДҮҮД ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ. ХЭДИЙ ОЙ ХҮРЧ ЯВАА Ч ЯНЗ БҮРИЙН АВЬЯАС ҮЗҮҮЛЖ БАЙНА УУ?
Бүжиглэхийг нэг үзүүлж өгнө дөө. Хөлд орох гээд юм хум түшиж байж л суусан, зогссон газраа биелгээ ч юм шиг бүжгийг хийж өгнө шүү дээ.УКА:
TV ZONE: КИВИГИЙН 10 ЖИЛИЙН ОЙГООР ИЙМ Л НЭГЭН АДТАЙ ГИШҮҮНТЭЙ БОЛСОН ДОО.
Харин тийм ээ. Хүний хөрөнгө оруулалт хийсэн шүү дээ. /инээв/УКА:
TV ZONE: ОЙН ТОГЛОЛТЫГ НЬ ХҮЛЭЭЖ БАЙСАН ФЭНҮҮД НЬ ХЭДИЙ ГУНИГТАЙ ҮЛДСЭН Ч ТҮҮНЭЭС ИЛҮҮ БАЯР БЭЛЭГЛЭСЭН НЬ ЭНЭ ҮЙЛ ЯВДАЛ ЮМ?
Жирэмсэн гэдгээ мэдэгдүүлэхгүй байхыг нэлээд хичээсэн. Учир нь бүхнийг анх удаа мэдрэх гэж байсан учир хар, цагаан хэл амнаас хол байхыг бодсон. Их л сүсэг бишрэл, ёс жаягтай болчихдог юм билээ. Ер нь бүсгүй хүн бүхэн л энэ мэдрэмжийг, энэ үйл явдлыг даваад гардаг учир би жирэмсэн, би ийм тийм гэх нь ичмээр шүү дээ. Бас их айдастай байсан шүү. Таргалчих вий, цаашдаа юу хийх билээ гэдэг ч юм уу их л сонин сонин юм бодогддог юм билээ. Тэгээд л төрснөөс 2, 3 сарын дараа дуулмаар, бүжиглэмээр оргилсон мэдрэмжүүд сэрээд л ирсэн. УКА:
TV ZONE: ГЭХДЭЭ ТА ЕР НЬ ИХ ТАРГАЛААГҮЙ БАЙХ ТИЙМ ҮҮ?
Жирэмсний үед тодорхой хэмжээгээр жин нэмсээн. Гэхдээ төрөөд мэдээж, хүүгээ хөхүүлж байгаа хүн шим тэжээлтэй хоол идэхдээ эмчээс заавар зөвлөгөө авч, зөв хоол идэж, хажуугаар нь дасгал хөдөлгөөн хийсээр байгаад хэвийн жиндээ хүрсэн шүү.УКА:
TV ZONE: АНГЛИД ХЭР УДАВ?
Хүүгээ 6 сар хүртэл нь байсан. Тэнд байхдаа л Кивигийнхээ тоглолтын бэлтгэлдээ ороод л, ирээд л удаагүй ойн тоглолтоо клубүүдээр хийсэн дээ. УКА:
TV ZONE: ХЭДЭН ХҮҮХЭДТЭЙ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙНА?
Өө, бурхан хэдийг бэлэглэнэ, бүгдийг нь аваад л байна шүү дээ.УКА:
TV ZONE: САЙНЫ ХАЖУУГААР СААР БАЙДАГЧИЛАН ТАНЫ ТУХАЙ ЯНЗ БҮРИЙН БОР ШУВУУ НИСЧ БАЙСАН Л ДАА. ТА Ч СОНССОН БАЙХ. УКА ГЭР БҮЛ САЛГААД СУУЧИХЛАА ГЭЖ... ҮҮНД ТА АЛБАН ЁСНЫ ХАРИУ ӨГВӨЛ?
Сонсож л байсан. Гэхдээ иймэрхүү хэл амнаас хол байхыг хүсдэг. Гэхдээ албан ёсны хариулт өгөхөд тийм зүйл огт байхгүй ээ. УКА:
TV ZONE: “11.06” ХОЁР ДАХЬ ЦОМОГ. ЭНЭ ЦОМОГ АНХНЫ ЦОМГООС ЮУГААРАА ОНЦЛОГТОЙ ВЭ? МАГАДГҮЙ ЭЭЖ БОЛСОН УКАГИЙН ДОТООД МЭДРЭМЖИЙГ ШИНЭ ЦОМГООС НЬ СОНСОЖ БОЛОХООР БАЙНА УУ?
Өмнөх уран бүтээлүүдтэйгээ харьцуулахад тэс өөр шүү. Юугаараа өөр вэ? гэвэл мэдээж хүүтэй болсон. Би гэдэг хүн маш уярамтгай, уян зөөлөн болчихсон. Урьд нь хатуу хүн байсан гээд буруу ойлгов оо. Аливаа зүйлийн саараас нь илүү сайн талыг нь олж харахыг хичээдэг болсон, хүн бүхнийг баярлуулах юмсан гэж хүсдэг болсон, тэр дунд нь миний уран бүтээл ч бий. Миний дууг сонссон хүн харцандаа инээмсэглэл тодруулдаг байгаасай гэдэг зүйлийг бодож уран бүтээлдээ ханддаг болчихдог юм билээ. Тиймдээ ч шинэ цомогтоо яаж гэгээлэг зүйлийг бий болгох вэ, аз жаргалыг бусдад мэдрүүлэх вэ, инээмсэглэл бэлэглэх вэ гэдгийг анхаарч ажилласан. Үүгээрээ их өөр юм болов уу. Ер нь нийгэм жаахан стресс, бухимдалтай байна. Гэхдээ аливаад хар, цагаан тал байдаг учир алийг нь сонгох нь таны хүсэл. Хүн амьдралаас хүртэх ёстойгоо л хүртэнэ. Тийм байхад бусдын хар талыг нь илүү харж, гоочилж, шүүмжлэх нь амьдрал хар бараан мэт сэтгэгдлийг өөртөө бий болгож, ертөнцийг үзэх үзэл нь тэр хэвээрээ л үлдэнэ шүү дээ. Тиймээс энэ эсрэг, тэсрэгийг ялгаж салгаж, аливаа зүйлийн сайн сайхан талыг олж хараасай гэж хүсдэг.УКА:
TV ZONE: ТЭГЖ ЧАДВАЛ МУУ, СӨРӨГ ТАЛ НЬ БҮР ХАРАГДАХАА БОЛЬЖ, ДАРАГДДАГ ГЭДЭГ?
: Тийм шүү. Хүссэн хүсээгүй хүн бүхэн амьдралын хуулийг дагадаг. Жаргаж байгаа хүн ч цаанаа зовлонтой. Тиймээс зовж байна гээд л байвал зовно шүү дээ. Түүний оронд зовоогүй мэт жаргахын төлөө зүтгэх таныг улам өөдрөг болгох юм.УКА
TV ZONE: ТЭР САЙХАН ӨӨДРӨГ БҮХЭН ДОТОР ДУУ ХӨГЖИМ ТОМ БАЙР СУУРЬТАЙ ШҮҮ. БИ Л ХУВЬДАА ДУУ ХӨГЖИМ ГЭХ ЗҮЙЛ БАЙГААГҮЙСЭН БОЛ ЯАХ БАЙСНАА БОДОХООС Ч ЭМЭЭДЭГ ЮМ.
Надад бас тэгж санагддаг шүү. Үнэхээр төсөөлөхөд ч бэрх.УКА:
TV ZONE: “11.06” ЦОМОГ 6 ДУУТАЙ. 3 НЬ КЛИПТЭЙ БОЛЖ, ҮЗЭГЧ, СОНСОГЧДОД ХҮРЛЭЭ. ТЭС ӨӨР ГУРВАН ӨНГӨ ТӨРХ ЭНЭ КЛИПҮҮДЭЭС ХАРАГДАЖ БАЙНА ЛЭЭ?
Тийм шүү. Бүх дуугаа дүрсжүүлэх төлөвлөгөөтэй байна. “Араас минь тэврээч” дууныхаа клипийг Boowtie студи дээр хийхээр ажиллаж байна. УКА:
TV ZONE: УКАГИЙН ХААНААС НЬ ИЙМ ИХ ЭРЧ ХҮЧ ГАРДАГ БАЙНАА ГЭЖ ХҮМҮҮС АСУУДАГ. ТА ЮУНААС ЭРЧ ХҮЧИЙГ МЭДЭРДЭГ ВЭ?
: Яасан эрч хүчтэй юм гэдэг хүмүүсийн энэ асуултыг би өөрөөсөө ч асуудаг л даа. Ер нь би гутранги сэтгэлтэй, сул дорой байх дургүй. Юм л бол хамгийн өндрөөс бүхнийг харахыг хүсдэг. Тиймдээ ч тийм л хүслээр өөрийнхөө байж болох бүх л сайн сайхан зан чанараар хүмүүстэй харьцахыг хичээдэг. Яавал гэрийнхнийгээ инээлгэх үү, баярлуулах уу гэдэг багын л ийм хүүхэд байсан. Тиймээс тэр эрч хүчтэй гэдэг хүмүүс яаж өнөөдөр өчигдрийнхөөс сайхан, яаж алдахгүйгээр зөв амьдрах вэ гэдгийг илүү боддог юм болов уу. “Алдахгүйгээр амьдарч би яаж чадах вэ? Ахиад зүрхээ шархлуулахгүйгээр яаж үүрд хайрлах вэ?” гэдэг үгтэй дуу байдаг шүү дээ. Үүн шиг ухаарлын үгсээс эрч хүчийг мэдэрч, өөрөө ч түүнээс суралцан, нэгийг бодох дуртай. УКА
TV ZONE: ИЙМ ӨӨДРӨГ ҮЗЭЛТЭЙ ХҮМҮҮС НЭГ ГУНИВАЛ НЭЛЭЭД ХЯМАРДАГ ГЭЖ СЭТГЭЛ ЗҮЙЧИД ТОДОРХОЙЛСОН БАЙДАГ. ТА САНАЛ НИЙЛЭХ ҮҮ?
: Яг тийм мөчид би гутралын гурван секунд гэдэг зарчмыг баримталдаг. “Зовлонгоо уушгилж, итгэл болгон үлээгээч, бүсгүй минь” гэж миний шинэ дууны үгэнд ч бий. Тиймээс амьдрал хойно янз бүрийн л зүйл тохионо. Гэхдээ тэр муу муухай бүхнээс би өөрөө зайлсхийчихдэг. Наанадаж л, элдэв хорт зуршил, хэн нэгнийг гомдоох, хэн нэгэнд худал хэлэх гээд өөрийнхөө сэтгэлд сэв суулгах бүхнээс ангид байхыг хичээдэг. Тиймээс амжилтад хүрсэн алдартнуудын амьдралын замнал, хэлсэн үгсийг уншиж, тэндээс эрч хүчийг мэдрэх дуртай.УКА
TV ZONE: ТЭГЭХЭЭР ТАНЫГ ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ ГЭЖ ТОДОТГОЖ БОЛОХ НЬ ЭЭ. МЭДЭЭЖ СЭТГЭЛИЙН ХУВЬД?
: Хүчирхэг байх гэж зүтгэсэндээ биш л дээ. Зүгээр л энэ миний амьдрал. Өөрийнхөө амьдралдаа зөв явахыг хүссэн хүсэл минь магадгүй тэгж харагдуулж болох юм.УКА
TV ZONE: ЭНЭ ЦАГИЙН АМЖИЛТТАЙ ЯВАА ОЛОН САЙХАН БҮСГҮЙЧҮҮД ХАМТДАА НАЙЗАЛЖ БАЙГААГ ХАРАХ ИХ БАХАРХМААР... НӨХӨРЛӨЛ ГЭЖ ТАНЫ ХУВЬД ХЭР ҮНЭ ЦЭНЭТЭЙ ЗҮЙЛ ВЭ?
Найз нөхөрлөл гэдэг миний хувьд тайлбарлахад ч бэрх том ойлголт. Үнэхээр нөхөрлөл гэдэг яаж эхэлсэндээ биш яаж дууссандаа гэдэг шиг түүнд л үнэ цэнэ нь оршдог болов уу. Миний найз нөхөд бол ажил мэргэжлээрээ ч, дотоод хүн чанар, үзэл бодлоороо нэг нэгнээ маш их дэмжиж, тусладаг. Ямар ч байсан бидний нөхөрлөл мөнх байгаасай гэж би хэлэх дуртай. УКА:
TV ZONE: КИВИ ИРЭХ ЖИЛ ТОГЛОЛТОО ХИЙХ БАЙХ АА?
Бид төлөвлөж л байна. Сая гэхэд “Хол хайр” дууныхаа клипийг үзэгчиддээ хүргэлээ.УКА:
TV ZONE: НАМУУНАА, УКА ХОЁР БИЕ ДААСАН ЦОМГУУДАА ГАРГАЧИХЛАА. АГИЙГИЙН ЭЭЛЖ ХЭЗЭЭ ВЭ?
Харин тийм. Агийг цомгоо гарга гээд л байгаа. Юм бодож байгаа байх аа. УКА:
TV ZONE: УРИЛГЫГ МИНЬ ХҮЛЭЭН АВЧ, УНШИГЧИДТАЙ МААНЬ УУЛЗСАНД БАЯРЛАЛАА. ГАЙХАЛТАЙ ЭРЧ ХҮЧТЭЙ, АДТАЙ БҮСГҮЙН ДАРАА ДАРААГИЙН ГЭНЭТИЙН БЭЛЭГ, САЙХАН УРАН БҮТЭЭЛҮҮДИЙГ НЬ ХҮЛЭЭГЭЭД Л СУУЖ БАЙЯ. ШИНЭ ЦОМГОО ГАРГАСАНД НЬ ДАХИН БАЯР ХҮРГЭЕ.
Маш их баярлалаа. Та бүхэнтэйгээ уулзах их сайхан шүү. Их л сайхан нээлттэй болчихдог юм. Бүгдэд нь амжилт хүсье. Мөн цомгийг минь дэмжин, хамтарч ажилласан Орифлейм, Жи Мобайл, Derma Esthetic, Dyrberg/Denk, Queen Fashion house, Scuti make up studio, IC Creative, Black Zebra, Boowtie, Ocean Gray, реппер Dnk, Цэцэ, ZZ, Тэмүүжин нартаа маш их баярлалаа. Мөн хайртай гэр бүлийнхэндээ, бяцхан хүүдээ, хамтлагийнхандаа, багшдаа талархсанаа илэрхийлье. Сэтгэлээ шингээсэн олон сайхан уран бүтээлийг та бүхэндээ хүргэсээр байх болно гэдгээ амлах байна. УКА:
Ярилцсан: Сэтгүүлч Б.УУГАНЦЭЦЭГ
Гэрэл зургийг: В.ЦЭНД-АЮУШ
