Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Цахим газар өмчлөлийн 5-р ээлж энэ сарын 14-нд эхэлнэ

Цахим газар өмчлөлийн 5-р ээлж энэ сарын 14-нд эхэлнэ

Нийслэлийн иргэдэд цахимаар 4 ээлжээр газар өмчлүүлээд байгаа. Тэгвэл 5-р ээлжийн бүртгэл энэ сарын 14-ны 12 цагт эхлэнэ. Нийт цахим өмчлөлийн дөрвөн ээлжээр  700,000 гаруй иргэд бүртгүүлсэн бөгөөд 70,000 орчим нь албан ёсоор газар өмчлөх эрхтэй болжээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. Тэгвэл нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх 5-р ээлжийн бүртгэл ажлыг зохион байгуулахад бэлэн болжээ. 5 –р ээлжийн бүртгэл энэ сарын 14-нд буюу ирэх даваа гарагийн 12 цагаас эхэлнэ. Газар урьд нь нэг удаа үнэгүйгээр дангаараа эсвэл хамтран өмчилсөн иргэд цахим системд хандах боломжгүй юм байна. Хэрэв газар дангаараа, эсвэл хамтран эзэмшиж байгаа нөхцөлд газар өмчлөх тухай хүсэлтийг цахим системд илгээж болно. Нийслэлийн харьяа иргэн бүр оршин суугаа дүүргээс үл хамааран зарлагдсан аль ч байршлаас сонголт хийж хүсэлтээ гаргаж болох юм. Иргэд бүртгүүлэхдээ нийслэлийн засаг даргын тамгын газрын Ulaanbaatar.mn болон өмчийн харилцааны газрын сайтуудад хандах боломжтой юм.