Норвеги улсын баруун, өмнөд нутаг усанд автжээ

Норвеги улсын цаг уур судлалын газраас энэ долоо хоногийн эхэнд болсон үер 150 жилийн түүхэнд хамгийн их гарз хохирол дагуулсан байгалийн гамшиг болсон байна. Норвегийн ТВ2 сувгийн дамжуулж байгаагаар Рогаланд хотод гол мөрөн үерлэсэн, ойр орчмын тосгон суурингууд усанд автсан байдалтай байна.
Азаар иргэд амь нас болон эрүүл мэндээрээ хохиролгүй өнгөрчээ. Сайни шуурга нутгийн ихэнх хэсгийг дайран өнгөрсний дараа бүс нутаг ийнхүү үерт автжээ.
