Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Өвлийн өвгөний дүрийг сонгодог маягаар хийх учиртай

Өвлийн өвгөний дүрийг сонгодог маягаар хийх учиртай

“” хэмээн хэлсэг байдаг. Тиймээ ХХ зууны сонгодог өвлийн өвгөн, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэнг уншигч та таньж байгаа биз дээ.Цантын цагаан уулын цал буурал толгойтой өвлийн өвгөн аав нь амжилт бүтээлийн эзэд болсон хүүхдүүддээ бэлгээ гардуулъя гэж. Өвлийн өвгөн хүний бие бялдар эрүүл чийрэг байх ёстой. Өвлийн өвгөн таяг тулсан салга өвгөн байж болохгүй. Цас мөсний орноос цана чаргаар ирж байгаа хүн чийрэг байхгүй бол үхчихнэ шүү дээ. Өвлийн өвгөн гэдэг хүн ардын, ялангуяа хүүхдийн мөрөөдөл байдаг. Тиймээс өвлийн өвгөний дүрийг сонгодог маягаар хийх учиртай

Биеийн үйлдэл чөлөөтэй, сэтгэлийн үйлдэл эрэмбэтэй, үгийн үйлдэл ойлгомжтой

“Би урлагийн төлөө төрсөн, тайзан дээрээ л гарахгүй бол үхэх болно хэмээн явсаар өнгөрсөн дөө” хэмээн түүний эргэн тойрныхон ярина. Энэхүү яриа сэтгэл өвтгөмөөр ч цаана нь хайр харуусал нуугдана. Урлагийн алтан тайзнаас адис авч амьдралынхаа замналыг эхэлснээс хойш бүтэн жарны турш үзэгч түмнийхээ гэгээн оюун, тунгалаг мэлмийг мялаасан билээ.

Тэрбээр “Говийн нүдэн”, “Гурван найз”, “Их хааны удам”, “Мандах нарны туяа”, “Мандухай цэцэн хатан” , “Мичидийн зургаан гялаан”, “Нүгэл буян”, “Тойрох хуудас”, “Улаан дарцаг”, “Үер” , “Өглөө”, “Хүний амь”, “Цогт тайж”, “Цэц магнай”, “Энэ хүүхнүүд үү” зэрэг дэлгэцийн олон бүтээлд өөрийн гэгээн дүрээ мөнхлөхийн зэрэгцээ үндэсний жүжгийн 200 гаруй дүр, У.Шекспир “Отелло” жүжгийн Отелло, “Лирван” жүжгийн Лирван, “Ричардван” жүжгийн Ричардван, “Гамлет” жүжгийн Клавдий, “Овод” жүжгийн Лоренцо зэрэг арав гаруй сонгодог жүжгийн гол дүрийг бүтээсэн гайхамшигт уран бүтээлчээс гадна, үе үеийн жүжигчид их багш хэмээн хүндэтгэдэг билээ.

Г. Гомбосүрэн гуай МУГЖ /1956/, Төрийн шагналт /1964/, МУАЖ /1968/, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /2001/ хэмээх эрхэм цолуудыг өөрийн хүч хөдөлмөр авьяас билгээрээ хүртсэн дэлхийн энэтэй сонгодог уран бүтээлч билээ. Энэхүү эрдэм чадал, авьяас билэг хослосон жүжигчин маань арван гуравхан насандаа төмрийн лантуучин хийж байсан юм. Ажлынхаа гарааг Төв аймгийн Бүрэн сумаас эхэлж худгын моторчин, жолооч гэх мэт хэд хэдэн ажил сольсон гэдэг. Гэхдээ хичээл зүтгэлийн үр дүнд амьдрал нь үргэлжийн мөнх өсч байжээ.

Жолоочоос жүжигчин болсон Г.Гомбосүрэн гуай нэг л өдөр өвлийн өвгөн болох хүндтэй хийгээд хариуцлагатай үүрэг ногджээ. Тэр цагаас хойш 60 гаруй жил харшийн сүлд модны гол төлөөлөгч байсан юм. Он солигдох мөч дөхөх бүр яагаад ч юм бэ буурал сахалтай, цагаан таягтай өвлийн өвөөг их үгүйлдэгсэн.

Тэгвэл жаран жил хүүхэд бүрийн хүслийг биелүүлж, гэр бүл бүхэнд халуун дулаан уур амьсгал, аз жаргал бэлэглэж байсан хүн бол Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай. Тэр ч утгаараа их ажлынхаа хажуугаар олон хүнд өвлийн өвгөн болох хичээл заадаг байсан гэх яриа ч бий. Өвлийн өвгөн маань хэнийг ч ялгалгүй хайрладаг, өөрөө их эвлэг, хүмүүстэй найрсаг харилцдаг хүн байлаа.

Хүн өөрийгөө бус өрөөлийг тодорхойлох нь амьдралын бичигдээгүй хууль байдаг. Тухайлбал, Г.Гомбосүрэн гуайн Жамц даргын дүрд тоглосон “Энэ хүүхнүүд үү” хэмээх уран сайхны киног эргэн санъя. Учир нь тухайн кинонд бүтээсэн дүр нь дарга гэхээсээ илүүтэйгээр сайн найз, сайн хань байж чадах олон жижиг үзэгдлүүдийг өөртөө төгс шингээсэн байдаг. Тухайлбал “Уул шугамандаа манай нэгдэл эмэгтэй хүн авч ажиллуулахад их хүндрэлтэй байгаа. Нэг бол эр дагаад талийчихна. Эсвэл хүүхэд гаргаад гэртээ суучихна” гэх үгийг хэлэх зуураа ширвээ сахлаа имрэх дүр зураг нь жүжигчин хүнд жижиг үзэгдэл, үр бүтээлгүй дүр гэж байхгүй гэдгийг бүрэн төгс мэдрүүлэх мэт санагддаг. Нөгөө талаараа ардын жүжигчин маань ямар ч уран бүтээлд өөрийнхөө дуугаар, хоолойны өнгө аясаар бүрэн ялгарч чаддаг байсан юм. Тэрбээр зүгээр нэг өвлийн өвгөн аавын үүрэг гүйцэтгэж хүний өгсөн бэлгийг хүүхдүүдэд тараагаад дуусчихдаг хүн байгаагүй юм. Өгөхийн төлөө төрсөн мэт хамаг л бүхнээ зон олонтойгоо хуваахын хүслэн болсон гайхамшигтай уран бүтээлч бид бүгдийн дунд ажиллаж, амьдарч, алтан тайзнаа олон сайхан гэгээн дүрүүдээ мөнхлөн үлдээсэн ачтан билээ.

Гунигийн аязыг хэн ч сонсохыг хүсдэггүй шиг буруу зүйл хийсэн хэн нэгэн олонд бүү хэл ойр дотныхондоо ч цөөхөн дурсагддаг. Тэгвэл гэгээн тунгалаг эгшиг мэт хүн бүхний сэтгэлд үргэлжийн зөөлөн аялгуу тээж нандин, дотнохноор дурсагдаж явдаг Монголын урлагийн их хаадын нэг Г.Гомбосүрэн хэмээх алдартны алдрын оргил мөнх цаст уулс мэт бидний өмнө сүндэрлэсээр л.