Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Сувдан эргийг бөмбөгдсөний 74 жилийн ой тохиож байна

Сувдан эргийг бөмбөгдсөний 74 жилийн ой тохиож байна

1941 оны 12-р сарын 7-ны өдөр Японы агаарын хүчин АНУ-ын Хавай мужийн "Сувдан эрэг"-т агаараас цохилт өгч асар их хор хохирол учруулсан билээ. Японы 350 бөмбөгдөгч онгоц гэнэтийн дайралт хийж, "Сувдан эрэг" дээрх АНУ-ын тэнгисийн цэргийн баазыг бүхэлд нь устгасан юм. Үүнээс үүдэн 2402 хүн амь үрэгдэж, 1282 хүн шархадсан тоо баримт байдаг юм. Одоогоос 74 жилийн өмнө болсон энэхүү дайралтын үеэр голцуу тэнгисийн цэргүүд болон хүчний байгууллагын ажилтнууд мөн олон арван эмч сувилагч нар амь эрсэдсэн юм. Эдгээр хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаа АНУ-д зохион байгуулагдсан бөгөөд Японы тал "Сувдан эрэг"-ийг бөмбөгдсөн нь түүхийн маш том эргэлтийг авчирсан юм. Энэхүү дайралтын дараа АНУ дэлхийн хоёрдугаар дайнд татагдан орсон. Мөн "Сувдан эрэг"-ийг бөмбөгдсөний хариу болгон АНУ Японы газар нутаг дээр цөмийн бөмбөг хаясан нь хүн төрөлхтний түүхэнд хар толбо, гуниг дүүрэн сургамж болон үлдсэн юм.Адмирал Харри Харрис "Бид 74 жилийнх өмнөх гунигт үйл явдлыг эргэн дурсаж байна. "Сувдан эрэг"-ийг бөмбөгдөх үед 21 хөлөг онгоц, 8 байлдааны онгоц сүйрч далайд живсэн юм. Нийтдээ 170 нисэх онгоц сүйрсэн байдаг. Амь насаа алдсан хүмүүсийн дотор тэнгисийн цэргүүдээс гадна энгийн иргэд ч байсан юм. Айдас түгшүүрээр дүүрэн байсан тэр өдрийг Америкийн ард түмэн хэзээ ч мартахгүй" гэжээ.

Бөмбөгдөлтийн үед аварга том хөлөг онгоцнууд хэдхэн хоромын дотор усанд автан живж байсныг цэргийн түүхчид хэлж байгаа юм. Тухайн үед "Сувдан эрэг" дээр үүрэг гүйцэтгэж байсан цэргүүдээс өдгөө амьд сэрүүн үлдсэн ахмад дайчин тун ховор бөгөөд тэдгээрийн нэг нь өдгөө 110 настай Франк Левингстон юм. Хамтран зүтгэж байсан олон арван найз нөхөд нь хэдхэн цагийн дотор хорвоог орхисон нь түүний хувьд маш хүнд цохилт, гарз хохирол болсныг Франк Левингстон хэлсэн байдаг. "Сувдан арал"-ыг чиглэсэн агаарын дайралт нь тухайн үеийн АНУ-ын батлан хамгаалах салбарт ч асар их гарз хохирлыг учруулсан юм.