Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › БИЧЛЭГ:Хүний эрхийн зөрчил төрийн албанд хамгийн түгээмэл ба

БИЧЛЭГ:Хүний эрхийн зөрчил төрийн албанд хамгийн түгээмэл байна

Монгол улс  НҮБ-ын хүний эрхийн конвеницид нэгдэн орж гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийг иргэддээ эдлүүлэх үүрэг хүлээсэн. Гэхдээ төр энэ үүргээ төдийлөн хангалттай биелүүлж чадахгүй байгааг хүний эрхийг хамгаалагчид байгууллагууд шүүмжилж байна. Түүгээр ч барахгүй төрийн албанд хүний эрх хамгийн их зөрчигддөг гэдгийг хэллээ.

Хүний эрхийг хамгаалах олон улсын гэрээ конвеницид нэгдэн орно гэдэг бол тогтсон хугацаанд  тайлан илгээх асуудал огт биш гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж хэлж байлаа. Нэг л жишээ дурдахад НҮБ-ын  Хүний эрхийн комисст 193 улс нэгджээ. Дээрх улсууд 4,5 жилдээ нэг удаа хүний эрхийн тайлангаа илгээж зөвлөмж өгдөг. Гэтэл Монгол улс энэ удаад ердөө гурван удаа л зөвлөмж өгсөн гэх. Монгол улсын төр хүний эрхийн асуудалд хэрхэн ач холбогдол өгч байгаа нэмэлт хачиргүй нүцгэн үнэн.

Иргэнээсээ илүү эрхтэй төр гэж байх ёсгүй. Төрийн эрх данхайх тусам иргэдийн зөрх зөрчигддөг байна. Монгол улсын сүүлийн 20 гаруй жил эрүүдэн шүүхтэй холбоотой хүний эрхийн зөрчлөө арилгаж чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой.Уг нь Монгол улс эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх олон улсын конвенцийн нэмэлт 2-р протоколд нэгдэн орсон. Гэтэл УИХ  холбогдох хуулиудад нэмэлт оруулаад прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгажээ.

Хүний эрх бол дан Монгол улсын асуудал биш. Олон улсад  хүний эрхийг тэргүүлэх асуудлаар эрэмблэж буй энэ үед төр ийм хайхрамжгүй хандаж болохгүй гэдийг анхааруулж байна. Хүний эрхийн асуудлаар дүлий төртөй улсад худалдаа болон эдийн засгийн хориг арга хэмжээ авдаг гэдгийг ч санууллаа.

Зөвхөн хэрэг илрүүлэхийн тулд дарамтлаж зоддог арга Монгол улсад өнөө хир нь амь бөхтэй оршсоор. Энэ бол хэн нэгний алдаа гэхээс илүүтэй хүний эрхэнд суурилаагүй хууль баталсан бодлогын алдаа гэдгийг хүний эрхийн байгууллагууд дуу нэгтэй хэлж байна.