Их наран чиглэлийн автобус шатжээ
Өнөөдөр “Сутайн буянт” компанийн Их наран чиглэлийн автобус зорчигч тээвэрлэж явах үедээ доголдож, улмаар шатсан хэрэг гарчээ. Өнгөрсөн долоо хоногт мөн л тус компанийн автобус буудал дээр зогсож байсан 9 хүнийг дайрч, нэг хүний аминд хүрсэн хэрэг гарсан юм. Мөн нийтийн тээвэртэй холбоотой хэд хэдэн ноцтой осол гарсан.
Иймд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хувь жолоочийн ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатайг сануулж буй юм.
