Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › БИЧЛЭГ:Улаанбаатар-Эрээний чиглэлд том оворын автобус үйлчил

БИЧЛЭГ:Улаанбаатар-Эрээний чиглэлд том оворын автобус үйлчилж эхэллээ

Улаанбаатар-Эрээн-Улаан­баатар чиглэлд том оврын автобус тогтмол цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж эхэллээ. Авто тээврийн үндэсний төв иргэдийн санал хүсэлтийн дагуу Улаанбаатар-Эрээн чиглэлд том оврын автобусыг тогтмол үйлчилгээнд гаргаж байгаа юм. Ингэснээр дээрх чиглэлд зорчдог иргэд тав тухтай үйлчлүүлхээс гадна зорчих урсгалын ачааллыг тодорхой хувиар бууруулах юм.