Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Өвчин “Худалдаж” авсаар байх уу?

Өвчин “Худалдаж” авсаар байх уу?

Сүүлийн 10-20 жилд Монголын хүн амын дунд олон төрлийн өвчлөл газар авч, эрүүл мэндийн асуудал хурцаар тавигдаж байгааг эмч мэргэжилтнүүд ч онцолдог. 1990-ээд он хүртэл нийгмийн дунд элдэв өвчний нэр байтугай сураг ч сонсогддоггүй байлаа. Харин өнөөдөр идэж, уух төрөл нь арвижиж, юмс хөгжин дэвжихийн хэрээр урьд хожид тохиож байгаагүй, сонсоход ч жийрхмээр янз бүрийн өвчин өрх бүрийн үүдийг тогших болж. Энэ бүхний учир шалтгааныг хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол, хөдөлгөөний хомсдолтой холбон тайлбарладаг. Тэгэхээр бид өөрөө өөрсөддөө өвчин “худалдаж” авдаг болж таарч байгаа биз. Дээр нь өвдөж байж л эмнэлгийн хаалга татах хэнэггүй зан. Тэр бүхнийг тоочъё гэвэл том сэдэв. Гэхдээ бид түүнийг цувралаар хөндөж, нэг ч гэсэн гэр бүл, нэжгээд хүн санаж, сэрээсэй гэж хүснэ. Тиймээс өвчин “худалдаж” авсаар байх уу? сэдвийн №01 нийтлэл танд хүрч байгаа нь энэ.

Энэ бүхэнд бодит мэдээлэл авахаар УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ эмнэлгийн /УНТЭ/ Бөөрний төвийн Их эмч, Анагаах Ухааны доктор, Ахлах зэрэгтэй эмч Энэ удаад сүүлийн жилүүдэд олныг цочроож буй бөөрний өвчлөл, бөөрний дутагдлаас сэрэмжлүүлэхээр зорилоо. Анхааран болгооно уу. Л.ОД-ЭРДЭНЭТЭЙ уулзсан юм.

Бөөр нь хэвлийн хөндийн ар хананд нурууны хоёр талд байрлаж гадуураа хальс, өөхөн уутаар хамгаалагдсан эрхтэн. Хэмжээний хувьд хүний нас, хүйсээс шалтгаалдаг ч дунджаар урт нь 12 см, өргөн 7 см, зузаан 2.5 см вандуй хэлбэртэй, 250-300 гр жинтэй байдаг.БӨӨР:

Бие организмд үүссэн бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн давс, үлдэгдэл хорт бодис бөөрөөр гадагшилдаг. Нэг ёсондоо цусан дахь азот, реатинин зэрэг хорт бодисыг цуснаас шүүж шээс болгон ялгаруулж, бусад эд эрхтнийг Мөн чухал хэрэгцээтэй ус, сахар, амин хүчил, эрдэс давсны хэмжээг тэнцвэржүүлж байдаг.ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ? хордохоос авардаг гол эрхтэн.

Энэ нь товчхондоо бөөрний өвчин юм. Олон өвчин, шалтгааны улмаас бөөрний үйл ажиллагаа алдагдаж хүн бөөрний дутагдалд ордог. Энэ нь бөөр үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч, хүн шээсэндээ хордож эхэлдэг. Улмаар энэ нь ком, үхэлд хүргэдэг байна. Үүний зэрэгцээ даралт зохицуулалт, давс эрдсийн солилцоо алдагдаж даралт ихсэх, цус багадах, ясны өөрчлөлтүүд хавсран хоёрдогч хүндрэлүүд болох цус харвах, зүрхний шигдээс, цус багадалт, яс хугарах, сийрэгжих зэргээр хүндрэх нь бий.БӨӨРНИЙ ДУТАГДАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Бөөрний дутагдал нь цочмог, архаг гэж хоёр янз. Цочмог нь янз бүрийн шалтгаанаар бөөр цочмог гэмтэж үндсэн үйл ажиллагаа нь алдагдана. Жишээ нь, хортой химийн бодис, стандартын бус архи, гэнэт ихээр цус алдах, бэртэл гэмтлийн гэх мэт. Архаг дутагдал нь хоёр бөөрийг хамарсан давшингуй явц бүхий архаг өвчний улмаас бөөрний нефронууд үхжиж тоо хэмжээ нь цөөрснөөс бөөрний үйл ажиллагаа аажим аажмаар шатлан буурч бөөрний архаг дутагдлын төгсгөлийн шатанд орно.

Бөөрний үйл ажиллагааны үндсэн нэгжийг хялгасан судасны түүдгэн багц буюу нефрон гэдэг. Нэг бөөрөнд нэг сая, хүнд нийт хоёр сая нефрон байна. Бөөрөнд ирэх цус нь түүдгэн багцаар дамжин өнгөрдөг. Нэг минутанд 1.2 л, өдөрт 1800 л цус үүгээр өнгөрөхдөө хорт бүтээгдэхүүнээ усны хамт үлдээнэ.

Бөөрний өвчин нь олон янз байх бөгөөд энэ нь үүсгэгч шалтгаан, механизм, бөөрний эдийг хамарсан байдал, төрөлхийн олдмол, анхдагч, хоёрдогч гэх мэт маш олон төрлөөс үүдэлтэй. Эдгээрээс зонхилон тохиолддог өвчин нь бөөрний дархлааны болон нянгаар үүсгэгдсэн үрэвсэлт өвчнүүд юм.БӨӨР ӨВДӨХ ШАЛТГААН НЬ...

Энэ нь бөөрний архаг дутагдалд оруулах үндсэн шалтгаан бөгөөд хүний дархлалын системтэй холбоотой эмгэг. Нэг ёсондоо хүний дархлаа сулрах, хурц халдвар авах, үүнд ихэвчлэн хоолойн үрэвсэл болон амьсгалын замын өвчлөл, халдвар, мөн элэгний С, В вирусээс үүдэн үрэвсдэг. Төв эмнэлгийн хувьд л гэхэд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 70 хувь нь түүдгэнцрийн үрэвслээс үүдэлтэй бөөрний архаг дутагдалтай гэсэн оноштой байдаг байна. Гэтэл энэ нь Солонгос улсын 60, 70-аад оны дүр төрх гэнэ. Учир нь урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой түүдгэнцрийн өвчлөлийг эрүүл мэндийн байгууллага шат шатандаа оношилж, эмчилж, зогсоох учиртай байна. Тиймээс бөөрний дутагдалд хүргэх үндсэн шалтгаан нь болж байгаа манай орны энэ нөхцөлд иргэн бүрийн оролцоотойгоор шийдвэрлэж болох асуудал юм.Бөөрний түүдгэнцрийн өвчин.

Хоёрдогч хүчин зүйлд хоолойн өвдөлт, ханиад томуу, шүд өвдөх, чихрийн шижин, даралт ихсэх, удамшил гээд хэд хэдэн шалтгаан бий. Мөн эмийн зохисгүй хэрэглээ. Элдэв төрлийн антибиотек бөөрөнд хамгийн хортой. Тэр дунд эмэгтэйчүүдийн тураах нэртэй янз бүрийн эм бэлдмэл, эрчүүдийн булчингаа хөгжүүлэх гэж хэрэглэдэг уураг зэрэг нь бөөрийг өвчлүүлэх бас нэг шалтгаан болдог байна.

Бөөрний үйл ажиллагаа бүрэн алдагдвал тухайн хүн болоод амьтан амьдрах боломжгүй болно. Гэхдээ үүнийг эрүүл мэндийн шинжлэх ухаан орлох аргаар шийдсэн байдаг. Бөөрний архаг дутагдалд орсон хүн:ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ:

ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГАА:

УНТЭ анх 1996 онд бөөр шилжүүлэн суулгасан байна. Үүнээс хойш 10 жилийн дараа буюу 2006 оноос өдгөө хүртэл жилийн төсвийн хэмжээнд хагалгаагаа хийсээр байна. Монголд вирусын гаралтай, цусны бүлэг өөр донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийж болдоггүй байсан бол дараа дараагийн жилийн төсөвтөө энэ төрлийн эмчилгээг багтааж, эмчлүүлэгсэд эх орондоо эмчлүүлэх бүрэн боломжийг бүрдүүлэхээр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийнхөн ажиллаж байгаа аж.

:ГЕМОДИАЛИЗ

Диализ эмчилгээ нь бөөр хэвийн үйл ажиллагаа явуулж чадахаа больсон үед хэрэглэдэг, бөөрний үйл ажиллагааг эрхэлдэг хиймэл машины тусламжтай хийх эмчилгээ юм. Диализ эмчилгээ нь бөөрний эмгэгийг эмчлэхгүй бөгөөд бөөр орлуулах эмчилгээ тул долоо хоногт 4 цагаар 3 удаа эмчилгээнд тогтмол хамрагдаж байж сая эмчлүүлэгч бөөр орлуулах эмчилгээгээр цаашид насан туршид эсвэл бөөр шилжүүлэн суулгах хүртэл амьдрах боломжтой болдог.

Нийслэлийн хувьд 5-6 нэгдсэн эмнэлэг энэ төрлийн аппараттай. Гэхдээ хамгийн их төвлөрсөн нь Төв эмнэлэг бөгөөд 2006 оноос нэвтрүүлсэн байдаг. Орон нутгийн хувьд 10 орчим аймагт бий. Хэд хэдэн хувийн эмнэлэг ч гемодиализийн тасагтай. Энэ бүхэн хангалттай мэт боловч бас л хүрэлцээ дутмаг.

Үнэн хэрэгтээ УНТЭ гэхэд 2, 3 жилийн өмнө л 30 аппараттай байсан бол одоо ч энэ тоо хэвээр байгаа гэнэ. Гэтэл энэ хугацаанд оношлогдож, эмчлүүлэх хүний тоо нэмэгдсэн байдаг. 30 аппаратанд өдөрт ойролцоогоор 100 хүнийг авах боломжтой. Харин тус эмнэлгийн хувьд дээд хязгаараараа ажиллаад ажиллаад цаана нь олон хүний хүлээлт үүсээд л байдаг байна.

Гемодиализэд ороход нэг удаад багадаа 170 мянган төгрөгийн өртөгтэй, дээр нь долоо хоногт 2-3 удаа орох хэрэгтэй гэхээр нэг гэр бүлийн эдийн засгийн байдал хэдий хугацаанд тэсэх нь бас асуудал.

Л.ОД-ЭРДЭНЭ: “Тиймээс хүний тоо нэмэгдэхийн хэрээр аппаратны тоо нэмэгдэх хэрэгтэй. Орлуулах эмчилгээг хөгжүүлэлгүй л яахав. Гэхдээ аппаратны тоо нэмэхдээ бус хүмүүсийг энэ өвчнөөр өвдүүлэхгүй байх нь чухал. Тиймээс өрхийн, дүүргийн эмнэлгээсээ эхлээд урьдчилан сэргийлэлтийг дээд зэргийн түвшинд хангасан, эмчилсэн менежментийн зөв бодлого л хэрэгтэй юм”

Энэ нь УНТЭ-т 2014 оны 07 дугаар сараас нэвтэрсэн эмчилгээ. Хэвлийн диализ нь гемодиализаас ялгаатай. Өвчтөний хэвлийн гялтан хальсыг шүүлтүүр, хэвлийн хөндийг нь диализатор сав болгон ашигладаг байна. Хэвлийн хөндийд гуурс тавигдсан байдаг ба түүгээр хэвлийн хөндий рүү диализатор уусмалаа хийдэг. Тодорхой хугацааны дараа энэхүү "шүүгдсэн шингэнтэй" диализат уусмалыг сольж, шинийг хэрэглэн, дахин шүүлт явагдана.ХЭВЛИЙН ДИАЛИЗ:

Л.ОД-ЭРДЭНЭ: “Эдгээр эмчилгээ нь өртгийн хувьд харьцангуй өөр өөр. Жишээ нь, бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн хүнд эхний хэдэн жил өндөр зардалтай байдаг жил ирэх тусам багасдаг. Харин нөгөө хоёр эмчилгээ нь жил ирэх тусам зардал нь нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс тухайн орны эдийн засгийн байдал болон тухайн өвчтөний амьдралын нөхцлөөс шалтгаалан эмчилгээний төрлийг нь сонгодог. Ер нь эдгээр эмчилгээ, үйлчилгээг шат шатны эмнэлэгт бий болгохын тулд сургалт, судалгааг байнга явуулдаг”

Байгалиас заяасан эрхтэн нь үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрэхэд түүнийг орлуулах эдгээр эмчилгээг Монголд хийж байна. Тиймээс УНТЭ энэ төрлийн эмчилгээнд орсон хүмүүс, эмчлүүлэгсдээ сургалтанд хамруулж, мэдлэг мэдээлэл байнга өгдөг байна.

Доорх график нь Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн тоон үзүүлэлт юм. Үүний цаана, тус эмнэлгийн харьяанд бус хэчнээн хүн өвдөж байгааг төсөөлөхөд бэрх.ТООН ҮЗҮҮЛЭЛТ:

Доорх үзүүлэлт нь өнгөрсөн 2014 оных. Өөрөөр хэлбэл, нийгмийн дунд ажил эрхлэх насныхан зонхилох хувийг эзэлж байна. Энэ нь бусад орныхтой харьцуулахад насны хувьд залуу байгаа аж.НАСНЫ БАЙДАЛ:

Хүн бүр тэр тусмаа хүүхдийг аль болох эрт ЭХО-оор бөөрийг мэргэжлийн эмчээр харуулж, бөөрний гаж хөгжил, аливаа нэг эмгэгийн суурь үндсийг эрт илрүүлэх, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ өгч өөрчлөлтийг тодруулах, халдварын гаралтай эмгэгүүдээ мэргэжлийн эмчид үзүүлж, төгс эмчлүүлж байх шаардлагатай. БӨӨРНИЙ ДУТАГДЛААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ? Өөрийгөө эрүүл гэж боддог хүн жилд багадаа гэхэд нэг удаа заавал эмчид үзүүлж, цус, шээсний шинжилгээ, ЭХО-д дотор эрхтэн харуулж хэвших хэрэгтэй.

Хамгийн гол нь бөөрний өвчнөөр өвчилсөн хойно нь эмчлүүлэхээс илүү түүнээс сэргийлэх нь хялбар бөгөөд таны эрүүл саруул амьдарч ажиллах нөхцөл болно.

-Амны хөндий, шүд гүйлсэн булчирхай үрэвсэл өвчнөөс сэргийлэх эмчлүүлэх

-Ханиад томуугаас сэргийлэх

-Даарах норохоос сэргийлж цаг улиралд тохируулан хувцаслах

-Онцын шаардлагагүй бол бөөрөнд халтай эмийг удаан уухаас татгалзах

-Жирэмсэн үед бөөр өвчилсөн бол эмчид үзүүлж, төрсний дараа хяналтанд байж бүрэн эмчлүүлэх

-Бөөрийг өвчлүүлдэг бусад эрхтэн системийн өвчний үед эмчид үзүүлж, эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Жишээ нь чихрийн шижин өвчин, тулай, холбох эдийн өвчнүүд гэх мэт.

Л.ОД-ЭРДЭНЭ: “Бөөр бол дүлий эрхтэн. Өвдөхгүй явсаар байгаад бөөрний дутагдалд ордог. Бөөрний дутагдлын 5 үе шат байхад эхний 3-т нь мэдэгдэхгүй, 4, 5 дугаар үе шатандаа шинж тэмдэг өгч зовуур илэрч эхэлдэг. Тиймээс шээсний гарц, өнгө, үнэрийг ажиглаж байх хэрэгтэй”

Өлөн шингэнээ цэвэр шилэнд хийгээд нэг талыг нь сонингоор тагла. Нөгөө талаас нь тухайн сонингийн бичвэр төвөггүйхэн уншигдаж байвал бөөр эрүүл байгаагийн шинж. Харин өлөн шээс ямар нэг булингартай, өнгөтэй, хурц үнэртэй байвал та яаралтай эмчид хандах хэрэгтэй. Энгийн арга:

Энэхүү сэдвийн хүрээнд нарийн тоо баримт, нас баралт зэрэг хүнд сэдвийг хөндөж, олныг цочирдуулахыг хүссэнгүй. Хамгийн гол уриалах зүйл нь урьдчилан сэргийл бас дахин урьдчилан сэргийл. Өвдсөнийхөө дараа бус өвдөхөөсөө өмнө гэдгийг нэг үеэ бодоход ойлгож, мэдэрч, хэрэгжүүлдэг болж. Гэхдээ туйлбартай, тууштай бус. Уг нь бол танд ямар нэг зовиур илэрч л байгаа бол эхний удаад шинжилгээ өгөөд, үзлэгт хамрагдах нь зүйн хэрэг. Эс бөгөөс эрүүл мэнд, амь нас, хэдэн төгрөгийн араас дараа гэж хойшлуулан гүйсэн хэтэвч тань бүр ч ихийг зарцуулахыг шаардах болно.

Тиймээс та яг одоо гэр бүлээрээ шинжилгээ өгөөд үзээрэй гэж зөвлөх байна. Өвчнийг “худалдаж” авах бус дарж, дарангуйлахад цаг зав, мөнгөө зарцуулаарай.

Гэрэл зургийг: В.ЦЭНД-АЮУШ